БНСУ-ын сангийн сайд асанд 5 жилийн ял оноожээ

Хуучирсан мэдээ: 2018.06.29-нд нийтлэгдсэн

БНСУ-ын сангийн сайд асанд 5 жилийн ял оноожээ

БНСУ-ын сангийн сайд асанд 5 жилийн ял оноожээ

 

Сөүл хотын шүүх байгууллага Сангийн сайд асан Чой Кюнг Хуанд таван жилийн ял оноожээ. Тэрбээр албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа тагнуулын байгууллагаас их хэмжээний авлига авсан нь тогтоогдсон байна.  Өмнөд Солонгосын гол сөрөг хүчин Либерти Кореа намын гишүүн Чой 2014 онд ‘Үндэсний Тагнуулын алба’-наас 100 сая воны авлига авсан аж. Прокурорын газраас түүнийг энэ оны нэгдүгээр сард баривчлан саатуулсан юм.

Өдгөө 63 настай Чойг ерөнхийлөгч асан Пак Гын Хэг унагаах зорилготой бүлгийн цаана ажилласан гэж харддаг хүмүүс ч байдаг аж.   Прокурорын газраас  Чойд найман жилийн ял оноож, 100 сая воны (93,500 ам.доллар) торгууль төлөхийг шаардсан юм. Шүүх хурал өнөөдөр Сөүл хотын төв дүүргийн шүүхэд болж Чойд таван жилийн хорих ял оноосон юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж