Уралдаанч хүүхдүүдэд өгөх нөхөн олговор 20 сая байхаар тогтжээ

Хуучирсан мэдээ: 2018.06.29-нд нийтлэгдсэн

Уралдаанч хүүхдүүдэд өгөх нөхөн олговор 20 сая байхаар тогтжээ

Уралдаанч хүүхдүүдэд өгөх нөхөн олговор 20 сая байхаар тогтжээ

  Үндэсний их баяр наадмын хурдан морь зохион байгуулах салбар хорооноос өнөөдөр /2018.06.29/ хэвлэлийн хурал хийсэн юм. Хурлаар энэ жилийн наадмаар зохион байгуулагдах хурдан морины уралдаан болон Хүй долоон хутагт хийгдэхээр төлөвлөгдсөн ажлын талаар мэдээлэл хийлээ. Салбар хороо 30 хүний бүрэлдэхүүнтэй, Хүй долоон худагт ирэх сарын 9-өөс эхэлж ажиллах юм байна. Энэ жил Хүй долоон худагт 2000-2500 төрийн албан хаагч ажиллаж наадамчин олонд үйлчлэх юм. Хурдан морийг 7 нас хүрсэн хүүхдээр унуулах бөгөөд наадмаар айрагдсан морины шагналын 30 хүртэлх хувийг хүүхдэд олгох юм байна. Хурдан морины уралдааныг хэвлэл мэдээллийн дөрөв, Хүн, мал эмнэлгийн нэг нэг, чиглүүлэгч нэг гэсэн нийт найман машин дагаж явах аж. “Энэ жил үндэсний их баяр наадам болон 21 аймагт зохион байгуулагдаж байгаа наадмуудад хүүхэд эрсдэхээс хамгаалах чиглэлээр Гэр бүл хүүхэд хөгжлийн газар ажиллаж байна. Өнгөрсөн жилээс хэрэгжүүлж эхэлсэн уралдаанч хүүхдийн хурууны хээний цахим бүртгэлийг энэ жил мөн хэрэгжүүлж ажиллана. Өөр хүүхдийн бичиг баримтаар бүртгүүлдэг, уралдах насанд хүрээгүй хүүхэд уралдуулдаг энэ байдлыг таслан зогсооно. Цахим бүртгэлд бүртгээд уралдах хүүхдүүдэд цахим карт олгоно. Энэ дагуу уралдаж эхлэхээс нь өмнө шалгах юм. Уралдаанд оролцох хүүхдийн эцэг эхийн зөвшөөрлийг бичгээр шаардаж, зөвшөөрсөн тохиолдолд хурдан морины уралдаанд оролцуулах юм” гэж Гэр бүл хүүхэд залуусын хөгжлийн газрын хууль хяналтын хэлтсийн дарга Н.Энхбаатар онцолсон юм.

Дашрамд дурдахад долдугаар сарын 10-13-ны хооронд Хүй долоон хутагт Монгол морьтны үзүүлэх тоглолт, шүхрээр буух үзүүлбэр, жороо морины уралдаан зэргийг хийхээр төлөвлөн ажиллаж байна.

  • Бүх уралдаанч хүүхдийг хурууны хээгээр бүртгэж, бүгдэд нь цахим карт олгоно.
  • Бүх аймгийн хэмжээнд уралдаанч хүүхдүүдийн эцэг эхийн зөвшөөрлийг заавал бичгээр шаардана
  • Уралдаанч хүүхдийн даатгалын хураамжийг 100,000, нөхөн олговрын хэмжээг 20 сая төгрөг байхаар тогтсон. Даваа гарагаас эхлэн даатгалын компаниудын нэр тодорхой болох аж.

Хурдан морины уралдааны хуваарь:

  • -Долдугаар сарын 10-нд Хязаалан /17 км/, Шүдлэн /14 км/
  • -Долдугаар сарын 11-нд Азарга /23 км/, Их нас /25 км/
  • -Долдугаар сарын 12-ны өдөр соёолон /23 км/, даага /12 км/
  • -Долдугаар сарын 13-нд шинэ монгол адуу /эрлийз/ буюу гурван насны морьдын уралдаан болно.
  • Хүй 7 худагт зохион байгуулах арга хэмжээ:
  • -Долдугаар сарын 10-нд Холч морьдын уралдааныг зохион байгуулна.
  • -Долдугаар сарын 10-12-ны өдөр Морийг гарааны зурхай руу явсан үед ‘Морьтон Монгол’ үзүүлбэр үзүүлнэ.
  • -Долдугаар сарын 12-нд 08:30-09:30 цагт Шүхрийн буулт хийнэ.
  • -Долдугаар сарын 13-нд Жороо морьдын уралдаан болно.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж