‘Дэ Жангум’ киногоороо алдаршсан Өмнөд Солонгосын жүжигчин Ли Янг Э нь Иранийн алдарт кино найруулагч Горбан Мохаммадпуртай хамтарч ажиллахаар болжээ. ‘Salaam Mumbai’ киногоороо алдаршсан Иранийн кино найруулагч түүнд кинонд тоглох санал тавьсан байна.
Горбан Өмнөд Солонгос дахь Иранийн элчин сайдын яамаар дамжуулан жүжигчинтэй уулзах хүсэлт тавьсан бөгөөд тэрбээр Сөүлд очжээ. Өмнөд Солонгосын жүжигчин Ли Янг Э жүжигчний карьераа 1990 оноос эхлүүлсэн ч анх удаа гадаад киноны зах зээлд ажиллахаар болж байна. “Болливүүд” киног Зүүн өмнөд болон өмнөд Азийн орнууд шимтэн үздэг. Ли Янг Хо жүжигчний карьераа гадаад зах зээлд гаргаснаар өмнөд Азийн орнуудад танигдах боломж нээгдэж байгаа юм. Иранийн найруулагч киноны төрөл болон дүрийн тухай тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзжээ.