Трамп, Путин хоёрын уулзалт товлогдлоо

Хуучирсан мэдээ: 2018.06.29-нд нийтлэгдсэн

Трамп, Путин хоёрын уулзалт товлогдлоо

Трамп, Путин хоёрын уулзалт товлогдлоо

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп болон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар ирэх долдугаар сарын 16нд Финланд улсын нийслэл Хелсинки хотноо уулзахаар товложээ.


Хоёр улсын эрх баригчид өөрсдийн элч төлөөлөгчдөөрөө дамжуулан өнгөрсөн өдрүүдэд мэдээлэл солилцож байсан юм. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жонн Болтон ‘Хоёр удирдагчид АНУ болон ОХУ-ын цаашдын харилцааны талаар хэлэлцэнэ” гэж мэдэгджээ. Тэгвэл Финландын улсын ерөнхийлөгч Саули Нийнисто “Бид АНУ болон ОХУ уулзалтыг зохион байгуулахад бэлэн”  гэсалбан мэдэгдэл урьд нь хийж байсан юм. Трамп засгийн эрхийг барьж эхэлснээсээ хойш ОХУ-тай ойр харилцаатай байхыг хүсэмжилж байсан.

Энэхүү уулзалтаар Трамп, Путин нар нь Сири болон Украйнаас гадна өөр олон асуудлын талаар ярилцаж, хэлэлцээрт хүрэх юм байна.

Г. БАТМАНДАХ
Эх сурвалж : CNBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж