Бристолын Их Сургуулийн оюутнууд хандив өргөжээ

Хуучирсан мэдээ: 2018.06.29-нд нийтлэгдсэн

Бристолын Их Сургуулийн оюутнууд хандив өргөжээ

Бристолын Их Сургуулийн оюутнууд хандив өргөжээ

Херман Гордон Английн Бристолих сургуульд 12 жилийн турш цэвэрлэгчээр ажиллаж байгаа бөгөөд тэрбээр багш, оюутнуудын тав тухтай байдлыг хангахаар хичээнгүй ажилладаг ажээ. Бристол их сургуульд сурдаг оюутнууд болгон Херманы хийж буй бүх зүйлст талархдаг. Цэвэрлэхээс гадна, цагтай уралдан сурч буй оюутнуудтай ярилцаж сэтгэлийн дэм өгдөгт нь олон оюутан талархдаг аж.

Түүнийг амралтаараа Жамайк дахь гэр бүл дээрээ очиход нь туслахаар оюутнууд дундаасаа хандив цуглуулж, 1500 фунт стерлинг босгож, Херманд гардуулсан байна. “Та бидний өдрүүдийг үргэлж гэрэлтүүлж байдаг. Бид таныг үүнийг мэдээсэй гэж хүсэж байна, баярлалаа” гэсэн утга бүхий захиаг түүнд хандивын хамтаар дамжуулжээ.

“Тэд надад сайн зүйлс ярьдаг, би ч тэдэнд сайн зүйлсийн талаар ярьдаг. Та нарт маш их баярлалаа. Та бүгдийг бурхан ивээг” гэж Херман баярласан сэтгэгдлээ илэрхийлжээ.

Г. БАТМАНДАХ
Эх сурвалж : BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж