АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Японы технологийн “Softbank” компанийн гүйцэтгэх захирал Масаёши Сонтой уулзан Америкийн компаниудад оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг 72 тэрбум ам.доллар болгон нэмэгдүүлэхээр ятгаж чадлаа. Сон 2016 онд Америкийн компаниудад 50 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийн 50.000 ажлын байр шинээр бий болгоно гэж амлаж байсан юм. Трамп дэлхийн хамгийн том цахилгаан бараа үйлдвэрлэгч Foxconn компанийн Висконсин дахь үйлдвэрийн нээлтийн үйл ажиллагаанд оролцох үед Сонтой уулзжээ.
‘SoftBank Group’-ийн гүйцэтгэх захирал Сон энэ үеэр ‘Трампаас өөр хүн гуйсан бол ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийхгүй байсан’ гэжээ.
Тэрбээр 2017 оны тавдугаар сард технологийн ‘Vision Fund’ хөрөнгө оруулалтын сангаар дамжуулж ‘Uber’, АНУ-ын оффис түрээсийн үйлчилгээний “Wework” зэрэг технологийн компаниудад 93 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснээр Америкийн компаниуд маш амжилттай ажиллажээ. ‘Foxconn’ буюу ‘Hon Hai Precision Industry’ компани мөн энэ сангийн хөрөнгө оруулагч юм.