Ч.Хүрэлбаатар: Шатахууны бүх татварыг тэглэсэн, үнэ нэмэгдэхгүй

Хуучирсан мэдээ: 2018.06.29-нд нийтлэгдсэн

Ч.Хүрэлбаатар: Шатахууны бүх татварыг тэглэсэн, үнэ нэмэгдэхгүй

Ч.Хүрэлбаатар: Шатахууны бүх татварыг тэглэсэн, үнэ нэмэгдэхгүй

Импортлогчид шатахууныхаа үнийг 30-100 төгрөгөөр нэмсэн гэж иргэд шуугьсан. Харин Сангийн сайд шатахууны үнэ хэвэндээ байгааг онцолжээ. Шатахууны үнэтэй холбоотой шуугианыг Дорноговийн Алтанширээтэд газрын тосны үйлдвэрийн шав тавьсантай холбон, шатахуун импортлогчдын шантааж гэж тайлбарлах хүмүүс улс төрийн хүрээнд байна. Учир нь газрын тосны үйлдвэр барих төсөл гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид оролцох хүсэлтэй байгаа гэх. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ ‘Шатахууны үнэ нэмэгдэхгүй.  Засгийн газар бүх татвараа тэглэсэн. Өмнөх шиг мөнгө хэвлээд шатахуун импортлогчдод өгч болохгүй, өгөхгүй.  Эдийн засгийн буруу бодлогын үр дагаварыг иргэд үүрдэг.  Шатахууны үнийн асуудал бол хэдхэн нефть импортлогч компанийн асуудал биш ээ. Өчигдөр хотын төвөөр явахад шатахууны үнэ хэвэндээ байсан. Хилээр орж ирж буй нефть бүтээгдэхүүний импортын татварын 92 хувь хүртэлхийг хөнгөлсөн. Тэр хэмжээгээр төсвийн орлого буурч байгаа’ гэжээ.

 Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж