Сонины газарт халдлага гарч 5 сэтгүүлч амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2018.06.29-нд нийтлэгдсэн

Сонины газарт халдлага гарч 5 сэтгүүлч амиа алджээ

Сонины газарт халдлага гарч 5 сэтгүүлч амиа алджээ

АНУ-ын Мэрилэнд мужийн Аннаполис дахь ‘Капитал газет’ сонины байранд зэвсэгтэй этгээд гал нээж таван хүн амиа алдаж, хоёр хүнийг шархдуулжээ.  Халдлагад амиа алдсан хохирогчид бүгд сэтгүүлч байжээ. Афганистан, Хятад Турк зэрэг улсад сэтгүүлчдийн амь насанд заналхийлсэн халдлага их гардаг байна. АНУ-д сэтгүүлчдийн амь насанд халдсан халдлага гардаг ч байдал ингэж хүндэрч байгаагүй аж. Цагдаагийн ажилчид хэргийг нарийн шалгаж тогтоохоор ажиллаж байна.

Халдлагыг үйлдсэн этгээдийг Жаррод Варрен Рамос гэх бөгөөд цагдаагийн газар Мэрилэнд мужийн Лаурел дахь гэрийн хаягаар нь олж, баривчилжээ. Эх сурвалжийн мэдээлснээр Рамос уг сонины газартай эртний холбоо харилцаатай байсан гэх мэдээллийг өгчээ. Тэрбээр 2012 онд тус сонины газрын эсрэг гүтгэлгийн чанартай зарга мэдүүлж байсан ч шүүхээс хэрэгсэхгүй болгож байжээ. Цагдаагийн ажилчид түүний үүргэвчнээс хуурамч гранат, утаан бөмбөг олсон байна. ‘Капитал’ сонины газрын үйл ажиллагаа хэвийн, маргаашийн сонин гардгаараа гарна гэж компанийн удирдлагууд мэдэгдээд байна.  

эх сурвалж: bbc, cnn 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж