Хүүхдийн номын худалдааг өөр хэлбэрээр зохицуулах санал гаргав

Хуучирсан мэдээ: 2018.06.29-нд нийтлэгдсэн

Хүүхдийн номын худалдааг өөр хэлбэрээр зохицуулах санал гаргав

Хүүхдийн номын худалдааг өөр хэлбэрээр зохицуулах санал гаргав

Орост хүүхдийн номыг борлуулах хэлбэр, тогтолцоог өөрчлөх шаардлагатай байна гэсэн саналыг Холбооны зөвлөлийн гишүүн Андрей Кутепов гаргалаа.

“Өнөөдрийн байдлаар хүүхдэд зориулсан номын худалдааг хэдхэн томоохон борлуулагч л хийж байна. Ингэхдээ номын дэлгүүрт ном зарагдсан нөхцөлд л номын орлогыг өгч байгаа бөгөөд номын лангуун дээр байх хугацааг гурваас таван хүртэл сунгаж байна. Энэ нөхцөл нь хэвлэлийн компаниуд номын орлогоо багадаа нэг жил ихдээ гурван жилийн дараа л авч байна. Үүнээс болж жижиг хэвлэлийн газрууд санхүүгийн хүндрэлд орж байна” хэмээн тэр Холбооны зөвлөлийн хурал дээр хэлсэн байна.

Эргэлтийн мөнгө түгжигдэж байгаагаас шалтгаалан хүүхдийн номын хэвлэх газрууд өсөж өргөжиж чадахгүй, нөгөө талаас сургуулийн номын сангууд ном худалдан авах төсөвгүй байгаа юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж