Чукоткийн далайн хавнууд цагаасаа эрт эх газарт гарчээ

Хуучирсан мэдээ: 2018.06.29-нд нийтлэгдсэн

Чукоткийн далайн хавнууд цагаасаа эрт эх газарт гарчээ

Чукоткийн далайн хавнууд цагаасаа эрт эх газарт гарчээ

ОХУ-ын Чукоткийн “Беринг” үндэсний паркийн мэргэжилтнүүдийн ажигласнаар энэ жил далайн хавнууд хавьгүй эрт хуурай газар гарч иржээ.

Чукоткийн хойгийн зүүн эрэг дагуу 17 км орчим газарт бараг 200 орчим далайн хав хуурай газар гарч ирсэн байна. “Хуурай газарт гарч ирсэн хавнуудыг харахад ихэнх нь нас бие гүйцсэн хавнууд байна. Чукоткийн хавнууд ийм эрт хуурай газар гарч ирэх нь их ховор” хэмээн “Беринг” паркийн мэдээлэлд онцолсон байна. Хавар, зуны улиралд далайн хавнууд эх газраас хол, мөс ихтэй усанд амарч байдаг бөгөөд намраас л Чукоткийн эргийн мөс хайлсан үед эх газарт гарч ирдэг байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж