ӨНӨӨДӨР
Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй. эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу учир эдгээр үйлийг цээрлэх хэрэгтэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Өнөөдөр болох үйл явдал
9:00 цагт
Хаврын чуулган хаалтаа хийнэ.
9:00 цагт
2018 оны 6 дугаар сарын 29-ний өглөө 9 цагт Холлидэй Инн зочид буудалд Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төслийн II дахь шатны нээлт болно.
Төсөл нь 2018-2021 онд Архангай, Өвөрхангай, Дундговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудын 24 суманд хэрэгжих ба бэлчээрийн удирдлага, байгаль цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох чадавхийг дээшлүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулалт, зах зээлд нэвтрэх үе шат бүрийн нэмүү өртгийг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн брэнд бүтээгдэхүүнийг дэмжих, бизнесийн орчин бүрдүүлэх зорилготой.
Төслийн санхүүжилт нь 10,3 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл ба төслийн зорилтот сумдын 23,000 өрхийг хамран орон нутагт хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид, малчдын болон эмэгтэйчүүд давамгайлсан бүлгийг дэмжин, батлан даалт бүхий зээл олгож, чадавхийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалт хийх, ажлын байр засварлаж, бичил бизнесийг дэмжих зэрэг орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэх олон төрлийн үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх юм.
10.00 цагт
- МҮХАҮТ-ын 507 тоот танхимд Сонгинохайрхан дүүргийн ажил олгогчдын нэгдсэн зөвлөгөөн болно. Зөвлөгөөнд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа, СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн зэрэг албаны хүмүүс оролцоно.
- ЕБС-ийн багш нарт зориулсан “Статистикийн арга зүйн гарын авлага” номын нээлт маргааш 10.00 цагт (06.29) БСШУСЯ-ны 4 давхрын 401 тоотод болно.
Номын нээлтэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, АНУ-ын Алабама Их сургуулийн доктор, профессор Жеймс Кохран, Боловсролын хүрээлэнгийн захирал, доктор М.Итгэл оролцоно.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, ҮСХ-ны дарга А.Ариунзаяа Ерөнхий боловсролын сургуулийн 1-11-р ангийн математикийн сургалтын цөм хөтөлбөрийн статистикийн хичээлийн агуулгыг сайжруулж, сурагчдын математик, статистикийн мэдлэг, чадварыг хөгжүүлэх зорилгоор 2017 оны 11 дүгээр сарын 3-нд хамтарсан тушаалд гарын үсэг зурсан. Энэ хүрээнд ЕБС-ийн багш нарт зориулсан гарын авлагыг бэлтгэн гаргаж байгаа билээ.
11: 00 цагт
- Нийслэлийн хэвлэлийн албанд ‘Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худагт худалдаа үйлчилгээ эрхлэх байгууллага аж ахуйн нэгжтэй холбоотой, тэдгээрт тавигдах шаардлагын талаар болон бусад асуудлаар УБ хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран мэдээлэл хийнэ.
- Хавдар судлалын үндэсний төвөөс зохион байгуулж буй ‘Хөх, бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрын бай эмчилгээ’ сэдэвт олон улсын хуралд хүрэлцэн ирж мэдээ, сурвалжлага хийхийг урьж байна.
10:00-15:00 цагт
- Богд хааны ордон музейн хурлын танхимд “МОНГОЛ ХАТАД” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулна.
Тус эрдэм шинжилгээний хурлыг “Богд хааны ордон музей”, “Хан Хэнтий ТББ”, “Хэнтий аймгийн Баян-Адрага сумын ЗДТГ”, “Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл”, “Монгол хатан судлал ТББ”-аас хамтран зохион байгуулж байгаа юм.
Хуралд Монголын түүхэнд мөнхөрсөн үе үеийн хатадын талаар эрдэмтэн судлаачид өөрсдийн судалгааны шинэ үр дүнг танилцуулах юм.
11:30 цагт
- Богдхан уулын ой уcтаж, экоcиcтем хурдтай доройтож байна. Иймд туc ойг нэн даруй нөхөн cэргээх, хамгаалах, шинээр ойжуулах зорилгоор хэрэгжүүлэх “Дархан цаазат Богдхан уулаа хамгаалах үндэcний аян”, “Залуу ой” төcлийн хэвлэлийн бага хурал ТВ9, зууны мэдээ хэвлэлийн бага хурлын танхимд болно.
14:00 цагт
- Монголын Хуульчдын холбооноос ‘Хуульчдын танхим’-д хэвлэлийн бага хурал зарлалаа. Хурлаар ‘Хуульчдын форум-2018’-аас гаргасан зөвлөмж, дүгнэлтийг танилцуулна.
15:00 цагт
- Хур борооны улиралд түр зуурын аадар бороо ороход үерт автаж иргэдийг ихээхэн айдаст автуулдаг Токиогийн гудамжны борооны ус зайлуулах шугам шинэчлэлтийн 1-р ээлжийн ажлыг Геодези, Усны барилга байгууламжийн газар эхлүүллээ.
Тус газраас шугам шинэчлэлтийн ажлын талаар мэдээлэл хийх тул сэтгүүлч та бүхэн хүрэлцэн ирнэ үү.