ДАШТ: Шөвгийн 16-д өрсөлдөх багууд бүрэн тодорлоо

Хуучирсан мэдээ: 2018.06.29-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

ДАШТ: Шөвгийн 16-д өрсөлдөх багууд бүрэн тодорлоо

ДАШТ: Шөвгийн 16-д өрсөлдөх багууд бүрэн тодорлоо

ОХУ-д болж буй 21 дэх удаагийн хөлбөмбөгийн тэмцээний хэсгийн тоглолтууд өчигдөр өндөрлөж, шөвгийн 16-д өрсөлдөх багууд бүрэн тодорлоо. 

Шөвгийн 16-н эхний тоглолт маргааш (06.30) Уругвай-Португал, Франц-Аргентиний тоглолтоор эхэлнэ. Ингээд хэсгийн мэдээллийг хүргэе. 


“А” ХЭСЭГ

Энэ хэсгээс ОХУ, Уругвайн шигшээ баг шөвгийн 16-д өрсөлдөх эрхээ хоёр тоглолтын дараа авсан. Нээлтийн тоглолтод Саудын Арабыг 5:0-оор хожсон оросууд хэсгийн сүүлийн тоглолтод Уругвайд 3:0-оор хожигдсон. Харин Саудын Араб Египетийг 2:1-ээр хожиж, эхний хожигдлын гэмээ цайруулсан.

ДҮН:

  1. Уругвай – 9 оноо (3 хожил)
  2. ОХУ – 6 оноо (2 хожил, 1 хожигдол)
  3. Саудын Араб – 3 оноо (1 хожил)
  4. Египет – 0 оноо

“В” ХЭСЭГ

Энэ хэсэгт Испани, Португал, Иран, Марокко улсын шигшээ баг багтсан. Хэсгийн эхний тоглолтод Португал Испаний тоглолт 3:3-аар тэнцсэн бол Иран Марокког хожоод байсан. Багуудын хожил, хожигдол, тэнцээ ойр байсан учраас сүүлийн тоглолтод бүх зүйл шийдэгдсэн.

Дэлхийн таван удаагийн шилдэг хөлбөмбөгчин К.Роналдо тэргүүтэй Португалын шигшээ баг Ирантай тэнцээ хийснээр хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авсан юм.

  1. Испани – 5 оноо (1 хожил, 2 тэнцээ)
  2. Португал – 5 оноо (1 хожил, 1 тэнцээ)
  3. Иран – 4 оноо (1 хожил, 1 тэнцээ, 1 хожигдол)
  4. Марокко – 0 оноо

‘С’ ХЭСЭГ:

Энэ хэсэгт Франц, Дани, Австрали, Перу улсын багууд багтсан. Том багууд эхний тоглолтоос эхлэн тааруухан амжилтыг үзүүлж байсан энэ үед 1998 оны дэлхийн аварга, 2006 оны дэд аварга Францын шигшээ баг тэдний араас орсонгүй. Хэсэгтээ хоёр хожил, нэг тэнцээ хийсэн францчууд хэсгээ тэргүүлсэн бол Дани удаалсан.

  1. Франц – 7 оноо (2 хожил, 1 тэнцээ)
  2. Дани – 5 оноо (1 хожил, 2 тэнцээ)
  3. Перу – 3 оноо (1 хожил)
  4. Австрали – 1 оноо (1 тэнцээ, 2 хожигдол)

‘D’ ХЭСЭГ:

Энэ хэсэгт Аргентин, Хорват, Исланд, Нигерийн багууд багтсан. Зарим баг урьдчилсан шатанд маш хүнд тоглолтуудыг хийж Орост ирсэн билээ. Тодруулбал, “Бяцхан шидтэн” Лионель Месси тэргүүтэй Аргентины шигшээ баг Өмнөд Америкийн бүсээс маш хүнд байдлын дундаас дэлхийн аваргыг зорих эрхээ авсан юм. Тэгвэл энэ удаа дэлхийн хоёр удаагийн аварга, 2014 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Лионель Андрес Месси тэргүүтэй Аргентиний шигшээ баг сүүлийн мөчид хэсгийн хоёрдугаар байраар шалгарлаа.

  1. Хорват – 9 оноо (3 хожил)
  2. Аргентин – 4 оноо (1 хожил, 1 тэнцээ, 1 хожигдол)
  3. Нигер – 3 оноо (1 хожил, 2 хожигдол)
  4. Исланд – 1 оноо (1 тэнцээ, 2 хожигдол)


‘E’ ХЭСЭГ:

Энэ хэсэгт Бразил, Серб, Швейцарь, Коста-Рикагийн багууд багтсан. Энэ багийн онцлох баг бол Бразил. Дэлхийн аварга цолыг хамгийн олон удаа буюу таван удаа хүртээд байгаа Бразилын шигшээ баг хэсгээ хоёр хожилтойгоор тэргүүлсэн бол Швейцарь удаалав. Сербийн шигшээ багт багахан аз дутаж, хэсгийн гуравдугаар байрт бичигдэж, нутаг буцах тийзээ өчигдөр авлаа.

  1. Бразил – 7 оноо (2 хожил, 1 тэнцээ)
  2. Швейцарь – 1 оноо (1 хожил, 2 тэнцээ)
  3. Серб – 3 оноо (1 хожил, 2 хожигдол)
  4. Коста-Рика – 1 оноо (1 тэнцээ, 2 хожигдол)

F ХЭСЭГ: 

Мексикийн шигшээ баг Герман, БНСУ-ын шигшээ багуудыг буулган авч 6 оноотой хүснэгтийг тэргүүлж байсан бөгөөд тэдэнд тэнцэхэд л шууд хэсгээ тэргүүлэх боломж байсан. Харин Шведийн шигшээ баг 1 хожил, 1 хожигдолтойгоор Германы хамт 3 оноотой бичигдэж байв. Тоглолтын нөхцөл байдлыг БНСУ-ын шигшээ баг эргүүлж, Германыг хожсоноор Мексик, Швед хэсгээсээ шалгарлаа. 

Дэлхийн дөрвөн удаагийн аварга, аваргаа хамгаалахаар Орост ирсэн Германы шигшээ баг цааш өрсөлдөх эрхийг авч чадсангүй. 

  • Швед – 6 оноо  (2 хожил, 1 хожигдол)
  • Мексик – 6 оноо  (2 хожил, 1 хожигдол)
  • БНСУ – 3 оноо (1 хожил, 2 хожигдол)
  • Герман – 3 оноо  (1 хожил, 2 хожигдол)


Өнөө шөнө H, G хэсгийн сүүлийн хоёр тоглолт болж, шөвгийн 16-д өрсөлдөх багууд бүрэн тодорно.

H ХЭСЭГ:

Энэ хэсэгт Япон, Сенегал, Польш, Колумб багтсан. Япон, Сенегал 4 оноотой тэргүүлж байгаа бол Колумб 3 оноотой удаалж байсан. Харин Польшийн шигшээ баг хоёр тоглолтод хожигдож хэсгээсээ гарах боломжгүй болсон. Ази тивийн төлөөлөл Япон улсын шигшээ баг Польштой тэнцээ хийхэд шөвгийн 16-д үлдэх боломж байсан юм. Өнгөрсөн шөнө болсон тоглолтод Польш Японыг хожиж, Колумб Сенегалыг хожсоноор цааш өрсөлдөх эрхээ авлаа. Энэ хэсгээс Сенегалын шигшээ баг хасагдлаа. 

  1. Колумб – 6 оноо (2 хожил, 1 хожигдол)
  2. Япон – 4 оноо (1 хожил, 1 тэнцээ)
  3. Сенегал – 4 оноо (1 хожил, 1 тэнцээ, 1 хожигдол)
  4. Польш – 3 оноо (1 хожил, 2 хожигдол)

G ХЭСЭГ:

Энэ хэсэгт Англи, Белги, Тунис, Панама улсын багууд багтсан. Англи, Белги хоёр хожилтойгоор хэсгээсээ шалгарах нь тодорхой болоод байсан юм. Хоёр баг өнгөрсөн шөнө учраа таарч Белги ялалт байгууллаа. Харин Тунис, Панама энэ удаагийн ДАШТ-ий сүүлийн тоглолтоо хийж, Тунисийн шигшээ баг эхний хожлоо авлаа. 

  1. Белги – 9 оноо (3 хожил)
  2. Англи – 6 оноо (2 хожил)
  3. Тунис – 3 оноо (1 хожил)
  4. Панам – 0 оноо

ШӨВГИЙН 16-Д ҮЛДСЭН БАГУУДЫН ТОГЛОХ ХУВААРЬ:

  • VI.30 – Уругвай – Португал
  • VI.30 – Франц – Аргентин
  • VII.01 – Испани – ОХУ
  • VII.01 – Хорват – Дани
  • VII.02 – Бразил – Мексик
  • VII.02 –  Белги – Япон
  • VII.03 – Швед – Швейцарь
  • VII.03 – Англи – Колумб

 

 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж