Колумб, Япон шөвгийн 16-д шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2018.06.29-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Колумб, Япон шөвгийн 16-д шалгарлаа

Колумб, Япон шөвгийн 16-д шалгарлаа

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн талдаа орлоо. Өнөөдөр G, H хэсгийн сүүлийн тоглолтууд болж, шөвгийн 16-д өрсөлдөх багуу бүрэн тодорно.


H хэсгийн хоёр тоглолт энэ цагт өндөрлөж, Колумб, Японы шигшээ баг хэсгээсээ шалгарлаа.

ЯПОН – ПОЛЬШ            0:1

СЕНЕГАЛ – КОЛУМБИ 0:1

Волгоград хотод Япон-Польшийн тоглолт болж, Азийн “хөх самурай”-ууд ялагдсан ч хэсгийн хоёрдугаар байраар шалгарлаа.

Польшийн баг хоёр хожигдолтой болсноор хэсгээсээ шалгарах боломжгүй болсон юм. Хэсгийн сүүлийн тоглолтод Японтой тоглож, Беднарек 59 дэх минутад хожлын гоолыг хийлээ.

Японы шигшээ баг Польшид хожигдсон ч эхний хоёр тоглолтын дүнгээр хэсгийн хоёрдугаар байраар шалгаран шөвгийн 16-д өрсөлдөх эрхийг авлаа. Азийн орнуудын азгүйтэлд Японы шигшээ баг цэг тавьж, ганцаараа цааш өрсөлдөх эрхтэй болов. 

Самара хотын “Самара Арена” цэнгэлдэх хүрээлэнд Сенегал, Колумбын шигшээ багийн тоглолт болов. Тоглолтын өмнө хэсгээ тэргүүлж байсан Сенегалд тэнцээ хийхэд цааш тоглох эрхээ авах байсан бол Колумбын хувьд заавал гурван оноо авах даалгавартай талбайд гарсан. Харин энэ даалгаварыг Колумбын шигшээ баг амжилттай гүйцэтгэж, Мина 74 дэх минутад хожлын гоолыг орууллаа. Үлдсэн цагт сенегалчууд гоол хийхээр хичээсэн ч Колумбын хамгаалалтыг сэтэлж чадсангүй. Хэсгээ тэргүүлж байсан Сенегал тоглолтын үр дүнгээс шалтгаалан гуравт бичигдсэнээр гэртээ харихаар боллоо.

  1. Колумб – 6 оноо (2 хожил, 1 хожигдол)
  2. Япон – 4 оноо (1 хожил, 1 тэнцээ, 1 хожигдол)
  3. Сенегал – 4 оноо (1 хожил, 1 тэнцээ, 1 хожигдол)
  4. Польш – 3 оноо (1 хожил, 2 хожигдол)

Өнөө шөнө G хэсгийн хоёр тоглолт болж, хасагдах шатанд өрсөлдөх 16 баг бүрэн тодорно. Энэ хэсгээс Англи, Белги гарах нь тодорхой болсон.


 

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж