УИХ дахь МАН, АН-ын бүлэг яг одоо ээлжит бусаар хуралдаж байна. МАН-ын бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Нийтийн сонсгол зохион байгуулах санал ирүүлсэнтэй холбогдуулан энэ асуудлыг хэлэлцэж байгаа юм байна.
Харин Ардчилсан намын бүлэг өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх байсан хуулийн төслүүдээ хэлэлцэхгүй, МАН-ын бүлэг хуралдаж байгаатай холбогдуулан хуралдаж байгаа юм байна. УИХ-ын хаврын чуулган маргааш хаалтаа хийнэ. Тиймээс төлөвлөсөн хуулийн төслүүдийг хэлэлцэж амжихгүй байдал үүснэ гэж АН-ын бүлэг үзэж байгаа гэнэ.
Ш.ЧИМЭГ