Сүүлийн үед бага насны хүүхэдтэй холбоотой харамсалтай хэргүүд цөөнгүй гарч байна. Тиймээс цаг бусаар амиа алдсан хүүхдүүдийн дурсгалд зориулж иргэд маргааш тайван цуглаан зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, хүчирхийллийн эсрэг тайван жагсаалыг санаачлагч долоон ээж энэхүү цуглааныг санаачилсан бөгөөд амиа алдсан хүүхдүүдэд эмгэнэл илэрхийлж зул өргөх гэнэ. Цуглаан маргааш буюу 2018 оны зургаадугаар сарын 29-ны өдрийн 16.00-19.00 цагийн хооронд Тусгаар тогтнолын талбайд болох аж.
Зохион байгуулагчдаас тодруулахад “Бид нар одоогийн байдлаар 108 зул бэлдчихсэн байна. Цуглаанд ирэх хүмүүс хүүхдийнхээ тоглоомоос авчирч болохоос гадна ирсэн хүүхдүүдэд буяны зэд буюу ааруул, чихэр гэх мэт зүйлсийг бэлдэж ирж өгөх боломжтой” гэв.
Э.Ариун