Азиас тодорсон авьяаслаг хаалгач

Хуучирсан мэдээ: 2018.06.28-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Азиас тодорсон авьяаслаг хаалгач

Азиас тодорсон авьяаслаг хаалгач

ОХУ-д болж байгаа хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Ази тивийн төлөөлөл Япон улс шөвгийн 16-д үлдсэн.

“F” хэсэгт Өмнөд Солонгосын шигшээ баг хэсгээсээ гарах дөхлөө. Хэсэгтээ Швед, Мексикт дараалан хожигдож, хүнд байдалд орсон солонгосчууд сүүлийн тоглолтоо Германтай хийсэн. Мексик Шведийг хожсон тохиолдолд Өмнөд Солонгос Германыг 3-аас дээш гоолын зөрүүтэй хожвол шөвгийн 16-д үлдэх нөхцөл байдал ч үүссэн юм.

Гэтэл эсрэгээрэ Швед Мексикийг хожиж, хэсгээ тэргүүлэх нь тодорхой болсон. Гэтэл Өмнөд Солонгосын шигшээ баг Германыг нэмэлт 6 минутад хоёр гоолоор хожин шуугиан тарилаа. Хэдийгээр хэсгээсээ гарах боломжгүй болсон ч солонгосчууд дэлхийн дөрвөн удаагийн аварга Германы шигшээ багийг хожиж, нэгэн том амжилт үзүүлсэн юм.

Анх удаа дэлхийн аваргад багаа дасгалжуулсан Шин Тэ Юнгийн залуус Орост гайхалтай байж чадлаа. Гэхдээ багийн хаалгач Чо Хён Вүгийн нэр хөлбөмбөгийн олон сая фанатуудын дунд алдаршиж байна.

Швед, Мексиктэй хийсэн олон довтолгоог амжилттай хаасан 23 дугаартай Чо Хён Вүгийн ур чадвар өндөр байгаа нь харагдаж байлаа. “Герман машин”-уудын хэд хэдэн аюултай довтолгоог хааж чадсан Чо Хён Вү өдгөө Өмнөд Солонгост төдийгүй олон улсад анхаарлын төвд орлоо. Энэ жил 27 настай түүнийг дэлхийн аваргын гялалзсан оддын нэгээр нэрлэв.

Чо Хён Вү тоглолтын дараа “Би Англи явахыг хүсэж байна. Дэлхийн шилдэг тоглогч нарын дунд тоглож ур чадвараа хармаар байна. Гэхдээ надад Солонгосын лигээс сурах зүйл их байна” гэжээ.

Чо Хён Вүг олон улсын хэвлэл мэдээлэл болон хөгжөөн дэмжигчид хэдийнэ онцолж, хөл бөмбөгийн клубүүд анхааралдаа авах цаг нь болжээ хэмээн бичсээр байна.

Өмнөд Солонгосын шигшээ баг Германтай хийсэн тоглолтын дараа өмнөдийн сэтгүүлчид “Хөрс шороон доторх сувд” хэмээн магтан бичиж эхэлжээ.

Чо Хён Вү улсынхаа ‘DAEGU’ багт харьяаллагддаг шигшээ багтаа багтаж, дэлхийн аваргыг анх удаа зорьсон ч өөрийн ур чадвараа дэлхий дахинд таниулж чадлаа.

Өмнөд Солонгос улсын шигшээ багийг ирэх наймдугаар сард Индонезид болох Азийн наадам хүлээж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж