“Гэр” маргааш нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.08.25-нд нийтлэгдсэн

“Гэр” маргааш нээлтээ хийнэ

"SBN" телевиз нь таван жилийн ойн баяраа угтан бүтээж буй дэлгэцийн хоёр дахь бүтээл “Гэр" олон ангит уран сайхны киноны нээлтээ энэ сарын 26-нд хийх гэж байна. Гурван бүсгүйн амьдралын сонголтыг жишин өгүүлэх 30 ангит ахуйн мелодрам кино зохиолыг тус телевизийн уран бүтээлчид хамтран бичсэн бөгөөд кино зураг авалтыг нэг сарын дотор хийж дуусгажээ.  

"Гэр"-ийн гурван бүсгүй болох Гэгээнээд Соёлын тэргүүний ажилтан Ж.Энхтуул, Уянгаад топ модель Э.Одгэрэл, Цахирмаад топ модель, жүжигчин Д.Пүрэвсүрэн нар тогложээ. Тэд эмэгтэй хүний үнэнч сэтгэл, амьдралд тулгарах саад бэрхшээлийг өөр өөрийнхөөрөө хэрхэн даван туулж байгааг "SBN" тун удахгүй толилуулах гэнэ.  Тус олон ангит киноны гол дүр Уянгаад топ модель Э.Одгэрэл, Цахирмаад топ модель, жүжигчин Д.Пүрэвсүрэн, Гэгээнээд Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин О.Энхтуул нар тоглосон юм.  “Гэр” олон ангит кинонд гурван найз бүсгүйн тухай өгүүлэх бөгөөд тэд эмэгтэй хүний үнэнч сэтгэл, амьдралд тулгарах саад бэрхшээлийг өөр өөрийнхөөрөө хэрхэн даван туулж байгаа тухай маргаашнаас эхлэн  “SBN” телевизээр үдэш бүр гарах нь ээ. 

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж