Боловсролын сайдын санал дэмжлэг авсангүй уналаа

Хуучирсан мэдээ: 2011.08.25-нд нийтлэгдсэн

Боловсролын сайдын санал дэмжлэг авсангүй уналаа

Өнгөрсөн жил “Хүний хөгжил” сангаас их, дээд сургууль, коллежийн өдрийн ангид сурч байгаа оюутнуудын сургалтын төлбөрт 500 мянган төгрөгийг тооцох тухай Засгийн газрын шийдвэр гарч хэрэгжсэн нь хүүхдээ их дээд сургуульд сургадаг эцэг эхчүүдийн сэтгэлийг зовоож байсан асуудлыг ихээхэн хөнгөлж өгсөн билээ. Тэгвэл энэ жил ч ялгаагүй “Хүний хөгжил” сангаас оюутны сургалтын төлбөрт 491 000 төгрөг олгох болсон. Харин Засгийн газрын тогтоол шийдвэрт хамрагдаагүй орой, ичнээ ангийн оюутнуудын сургалтын төлбөрийг “Хүний хөгжил” сангаас тооцохгүй орхигдуулсан нь асуултын тэмдэг болж үлдсэн билээ. Энэ асуудлыг БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр анхааралдаа авч Монгол Улсын боловсролын тухай хуульд албан сургалт нь өдөр, орой, эчнээ зэрэг хэлбэртэй байж болно гэж заасныг үндэслэн  боловсрол эзэмшиж байгаа хэлбэрээр нь ялгаварлахгүйгээр орой, эчнээ ангийн оюутнуудын сургалтын төлбөрийн  500 мянган  төгрөгийг “Хүний хөгжил” сангаас тооцох тухай саналыг саяхан Засгийн газрын хуралдаанд оруулжээ. Гэвч оюутнуудынхаа эрх ашгийг хамгаалсан сайдын санал дэмжлэг авч чадалгүй унасан аж. Учир нь ямар ч орлогийн эх үүсвэргүй өдрийн ангийн оюутнуудыг бодвол орой, эчнээ ангийн оюутнууд нь ажил хийдэг орлогийн эх үүсвэртэй. Тэгээд ч энэ нь орой эчнээ ангийн оюутнуудын тоо эрс өсч боловсролын чанарт сөргөөр нөлөөлж болзошгүй гэсэн болгоомжлолыг төрүүлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж