Оюуны өмчийн талаар сурагчдад мэдээлэл өглөө

Хуучирсан мэдээ: 2010.04.22-нд нийтлэгдсэн

Оюуны өмчийн талаар сурагчдад мэдээлэл өглөө

Оюуны өмчийн газраас ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн хүүхдүүдийн дунд оюуны өмчийн талаарх ерөнхий ойлголт өгөх зорилгоор  сургалт зохион байгуулж байна. Баянгол дүүргийн “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн сурагчдад оюуны өмчийн талаар мэдлэг мэдээлэл олгох сургалт өчигдөр боллоо. Өнгөрсөн өдрүүдэд оюуны өмчийг сурталчлан таниулах, нийтийн хүртээл болгох чиглэлээр нийслэлийн ерөнхий боловсролын  Хан-Уул дүүргийн 58 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн 33 дугаар сургууль, Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургууль, Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургууль, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар сургуулийн сурагчдад өнгөрсөн өдрүүдэд мэргэжилтнүүд сургалт зохион байгуулжээ. Дэлхийн оюуны өмчийг хамгаалах өдрийг жил бүр өөр өөр уриан дор зохион явуулдаг бөгөөд энэ жилийн оюуны өмчийн өдрийн уриа нь "Шинэ санаачлага дэлхийг холбохуй" гэсэн уриан дор зохион байгуулах юм байна. Монгол Улс жил бүрийн дөрөвдүгээр сарын 26-нд оюуны өмчийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж иржээ.

 Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж