Алсыг харагч дээр сельфи хийх гэж байгаад унажээ

Хуучирсан мэдээ: 2018.06.28-нд нийтлэгдсэн

Алсыг харагч дээр сельфи хийх гэж байгаад унажээ

Алсыг харагч дээр сельфи хийх гэж байгаад унажээ

Оросын Эрхүү мужид нэгэн согтуу эр паркийн ‘Алсыг харагч’ дээрээс унажээ. 50 метр өндөртэй ‘Алсыг харагч’-ийн төв хэсэгт нь согтуу эр гурван найзын хамт архидан согтуурч байжээ. 

‘Алсыг харагч’ тоглоом ашиглалтаас гарсан тул хэн ч тэр хавиар явдаггүй балгас болсон гэхэд болох юм. Гэхдээ хотын захиргаанаас тус тоглоомыг нурааж, шилжүүлэх ажлыг хийгээгүй байсны улмаас нутгийн иргэд зөвшөөрөлгүй авирч, гардаг байна. Согтуу дөрвөн залуу зургаа авах гэж байгаад нэг нь тэнцвэрээ алдан унажээ. Унахдаа алсыг харагчийн төмөрт цохигдон хүнд бэртсэн талаар эх сурвалж мэдээлж байна. Эрхүү хотын цагдаагийн газар архидан согтуурсан иргэдэд хариуцлага тооцно гэжээ.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж