Их Британийн нутаг дэвсгэрт орших Уэльс улсын “Michaelston-y-Fedw” нэртэй жижиг тосгон 300 гаруй оршин суугчтай юм. Тэд өөрсдийн ашиглах интернетийн хурд удаан байгаад сэтгэл ханамжгүй байсан учир өндөр хурдны интернетийн шугамтай болохын тулд өөрсдөө 24 километр урт газар ухсан байна. Ферм эрхлэгчид, энгийн оршин суугчид, багш болон тэтгэвэрт гарсан хөгшид гар бие оролцон нэгдэж ухсаны үр дүнд өндөр хурдны интернеттэй болсон байна. Урьд нь тосгон ердөө л 4 Mbps-ын хурдтай интернет ашигладаг байсан бол одоо тэд 1000 Mbps хурдтай интернеттэй болжээ.
“Урьд нь кино үзэх гэж хэдэн өдрөөр татуулдаг байсан бол одоо хэдхэн хормын дотор л татдаг болсон” гэж уг санааг анх гаргасан Карина Дунк ярьжээ.
Г.Батмандах
Эх сурвалж : The Guardian