Сангийн яамны аваа өгөө

Хуучирсан мэдээ: 2018.06.28-нд нийтлэгдсэн

Сангийн яамны аваа өгөө

Сангийн яамны аваа өгөө

News агентлаг долоо хоног бүрийн пүрэв гариг “Яам, Тамгын газраар сонин юу байна” буланг хүргэдэг билээ. Энэ удаад бид Сангийн яамыг онцолж байна.


Сангийн сайд олон нийтийн сүлжээнд их идэвхтэй байдаг. Тэр утгаараа Засгийн газар болон, Сангийн яамны бодлогыг байнга сурталчилдаг. Тэрбээр нүүр номдоо “ОУВС-гийн Захирлуудын зөвлөл манай хөтөлбөрийн дөрөв дэх үнэлгээг дэмжлээ. Эдийн засгаа хямралаас гаргах, тогтворжуулах, өрийн дарамтыг бууруулах, төсвөө эрүүлжүүлэх зэрэг бодлого амжилттай хэрэгжиж байна” гэж бичжээ.

ОУВС-аас 184.5 сая ам.долларын санхүүжилт өгчээ

“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд ОУВС-аас дараагийн шатны санхүүжилт хийх шийдвэрийг захирлуудын зөвлөл нь өчигдөр шийдвэрлэсэн байна. Тус сангаас энэ удаад 36.9 сая ам.долларын санхүүжилт олгохоор болжээ. Энэ нь монгол мөнгөөр 95 орчим тэрбум төгрөг юм байна. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш тус сангаас нийтдээ 184.5 сая ам.долларыг Монголд өгөөд байгаа юм байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засгийн өсөлт эрчимжиж, хөтөлбөрийн гол зорилтууд болох төсөв, санхүүгийн болон валютын нөөцийн төлөвлөсөн зорилтот түвшнийг давуулан биелүүлсэн гэж Валютын сангийн Захирлуудын зөвлөлийн дүгнэсэн байна. Харин бүтцийн шинж чанартай өөрчлөлт болох төсвийн бодлогыг бэхжүүлэх, банкны салбарыг тогтворжуулах ажил үргэлжилж байгаа хэдий ч зарим талаар биелээгүй зорилтууд хүлээгдэж байгааг онцоллоо. Мөн Монгол Улс гадаад дотоод гэнэтийн нөхцөл байдалд өртөмтгий хэвээр байгааг анхааруулжээ.

зээлийн хүүд 1.1 их наядыг төлнө

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар зургадугаар сард 750 тэрбум өр төлнө гэдгээ мэдээлсэн. Шийдлийн засгийн газрын олон улсын хөрөнгийн зах зээлд гаргасан юанийн “Дим Сам” бондын зээлийн өр энэ сарын 29-нөөр дуусгавар болно. Сангийн яамнаас төлөх өрийн 620 тэрбум нь үндсэн төлбөр 130 тэрбум төгрөг нь хүүгийн төлбөр аж. Харин 2018 онд нийтдээ 1.1 их наядыг бондын төлбөрт төлөхөөр төлөвлөжээ. Энэ нь төсвийн нийт урсгал зардлын 15.4 хувьтай тэнцэж байна.

Татварын реформ

ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах гэрээ хэлэлцээ, шийдвэрийг Мэргэжлийн Засгийн газар хариуцсан. Тэгвэл Ч.Хүрэлбаатарын гардан хариуцаж байгаа хамгийн том бодлого нь Татварын багц хуулийн шинэчлэлт. Хуулийн төслийн суурийг Шийдлийн засгийн газар тавьж, Мэргэжлийн засаг дээр нь багагүй засч, янзалсан, бараг бэлэн төсөл дээр Ч.Хүрэлбаатар суусан. Харин түүнээс шалтгаалах ганц зүйл нь УИХ дээр бодлогоо хамгаалах явдал. УИХ-ын босго давж чадалгүй унасан ААНОАТ-ын хуулийн төслийг дахин өргөн барьсан бөгөөд өчигдрийн /2018.06.27/ чуулганы хуралдаанаар гишүүд хэлэлцэхийг дэмжсэн. Энэ хуулийн төсөл ээлжит бус чуулганыг хүлээж байна.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж