“Шинэ яармаг” хорооллын шавыг тавина

Хуучирсан мэдээ: 2011.08.25-нд нийтлэгдсэн

“Шинэ яармаг” хорооллын шавыг тавина

“Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газар нь 100 мянган айлын орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Үүний 75 мянган орон сууц нь Улаанбаатар хотод, 25 мянга нь орон нутагт баригдахаар төлөвлөгдөөд байгаа билээ. Эхнийх нь болох “Шинэ яармаг” хорооллын шав тавих ёслолын ажиллагаа маргааш Яармагийн дэнжид 10.15 цагт болсон байна. Дээрх арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Хятадын коммунист намын Төв хорооны Улстөрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төв хорооны Улстөр, хуулийн хорооны нарийн бичгийн дарга Жоу Юнкан нар оролцох болжээ. Монгол Улсын Засгийн газар нь орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хятад улсаас хөнгөлөлттэй нөхцлөөр зээл авахаар болсон юм. Энэхүү зээлээ иргэдэд жилийн дөрвөн хувийн хүүтэй, 12 жилийн хугацаатай олгож, орон сууцжуулах хөтөлбөрт хамруулахаар болж байгаа тул ноён Жоу Юнкан нь Монгол Улсад хийж буй найрсаг айлчлалынхаа үеэр дээрх арга хэмжээнд оролцохоор болжээ. 

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж