С.Жавхлан: Ерөнхийлөгчийн чихнээс хонх уяна | News.MN

С.Жавхлан: Ерөнхийлөгчийн чихнээс хонх уяна

С.Жавхлан: Ерөнхийлөгчийн чихнээс хонх уяна

С.Жавхлан: Ерөнхийлөгчийн чихнээс хонх уяна

УИХ-ын гишүүн С.Жавхлан өнөөдөр /2018.06.28/ хэвлэлийн бага хурал хийлээ.  Гишүүний зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга М.Энхболд нарт хандан шаардлага хүргүүлж байгаагаа хурлын эхэнд онцоллоо.


Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэнд хоёр зүйлийг амлаж гарч ирсэн. Нэгдүгээрт, оффшортонгуудтай тэмцэж, оффшорт багаа мөнгийг Монголд оруулж ирнэ гэсэн. Тэр алга. Хоёрт, 60 тэрбумын асуудлыг шийднэ гэсэн. Гэтэл нэг жилийн хугацаа болж байхад үүнийгээ яагаад хийхгүй байгаа юм бэ. Тиймээс Ерөнхийлөгчийн чихнээс байнга хонх уяна. Долоо хоног болгон шаардлага хүргүүлнэ. Авлига албан тушаалын хэрэг юу болж байгааг АТГ-аас асуухад шалгаж байна л гэсэн хариу өгөөд байна. Ер нь УИХ-д сууж байгаа хулгайчидтай тэмцэнэ. Энэ хүмүүсийг төрийн ордноос хөөж гартал тэмцэл өрнүүлнэ”  гэлээ.

Түүнээс цөөн асуултад хариулт авлаа.

-Та яагаад энэ мэдээллийг хийх болов?

-Яагаад гэвэл оффшор, 60 тэрбумд нэр нь холбогдсон хүмүүс намайг шоолж тохуурхаж байсан. Тиймээс тэдний хэргийн мөрдөн шалгалтын талаар  АТГ-аас асуусан.  Утсаар асуухаар шалгаж байна гэдэг. АТГ-аас эрх мэдэлтэй байхад нь шалгаж байна гээд цаг хугацаа алдаад байна. Буусны дараа барих юм уу.

-Хаврын чуулган завсарлаж байна. Та хаврын чуулганаар ямар ажил амжуулав. Хаврын чуулганд ямар дүн тавих вэ?

-Улаан цэнхрээрээ дуудалцсан хоёр нам бол арчигдсан шүү дээ. Тэдний хийж байгаа үйлдэл яг адилхан, хоёр хар хэрээ бие биеэ гайхав гэгч болж байна. Түмэн олны талд алх цохихгүй байна. Энэ хавар намаржин улаан махны бузар ярилаа.

-Жаран тэрбумын асуудлаар нээлттэй сонсгол явуулна гэж зарим гишүүд санал гаргасан. Та гарын үсгээ зурсан уу?

-Зурсан. За, ингээд миний өгөх мэдээлэл дууслаа.

Б.БАТ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Lavlaa 2018-06-28 64.119.16.34

ug ni zuv l sedev Duugaa duulangaa ene zuilee yariad yavj baisan bol khamaagui nolootei ard irgeded khurch tedniig khudulgukh tom khuch bolokh bailaa Kharin odoo 76 aas gantsbiye daagch gishuun yarij baigaa bolokhoor khuchgui bolj ee\n

Avatar

Зочин 2018-06-28 122.201.31.52

ok

Avatar

Зочин 2018-06-28 122.201.31.52

eronhiilogch mongol yalna gecheed yagad duugui bna ve

Avatar

Зочин 2018-06-28 66.181.186.26

Жавхлан минь хэлж шүүмжлэх амархан , Хийж бүтээх үлэмж хэцүү гэдэг үг байдаг . Чи бүх дууг төгс дуулж чадахгүйтэй адил .Төрийн ажил гэдэг сонгогдсон хүн бүрийн хийж чадаад байдаг ажил биш.Асуудлыг өнгөн талаас нь бүү харж дүгнэ, Тэгвэл гэмт хэрэг болно .Харин зөв гаргалгаа хийж ,чадвал тэр хүн_ сая улс төрч болж эхлэж байгаа нь тэр..Болоогүй байна даа хүү минь.

Avatar

АРД 2018-06-28 66.181.167.194

Ардчилсан намын бөгөөд оркуудын Ерөнхийлөгч жанхуугийн Ард түмнийг тархийг эргүүлж амлаж гарч ирсэн амлалт болох "Ард иргэдийн бүх өрийг тэглэнэ, улсаас хулгайлж, луйвардаж авсан бүх үйлдвэрүүдээ улсад буцааж өгнө, өөрийн оффшор дансанд байгаа 1.1 тэрбум ам долларыг улсдаа тушаана" гэсэн амлалтыг шаардах нь зүй ёсны асуудал. Амлалтаа биелүүлж чадахгүй бол ард түмэн огцруулж чадна гэдгийг оркуудын бөөс жанхууд ард түмэн харуулах болно!!!

Avatar

зочин 2018-06-28 202.21.106.150

Жавхлан бол сэтгэлтэй хүн бодож байгаа зүйлээ хэл чадаж байгаа зүйлээ хий.

Avatar

Зочин 2018-06-28 64.119.25.165

Ийм ч их хурлын гишүүн байх гэж дээ чааваас худлаа дөвчигнөж 4 жил болохнээ зайлуул дуугаа дуулаад явж байхгүй санаагүй нохой саранд хуцана гэж л энэ байхдаа сонгосон тойрог иргэд нь ичээсэй ккккккк хэлнэ муу үг олдохгүй юм даа

Avatar

зочин 2018-06-28 59.153.113.215

Зөв л юм яриж байна.

Avatar

Зочин 2018-06-28 66.181.160.49

Хаха за тэр ерөнхийлөгч яахав өрөө юу яарьж гарч ирээд хэдэн жил болов

Avatar

зочин 2018-06-28 122.201.26.172

Олон юманд толгой нь арай хүрэхгүй байгаа нь ажиглагддаг. Ярих чадвар нь бас их муу юмаа. Жаахан сурах, юм унших хэрэгтэй юмуудаа гишүүн минь. Хааяа орж ирээд зүгээр л хэрүүлийн хэдэн үгээр хүн зандарчихаад л гараад явчиж байгаа харагддаг, хууль ном ярихад дэндүү эрт байнадаа энэ хүн.

Avatar

зочин 2018-06-28 202.179.27.84

Хөөрхий дөө. Энэ нөхөр яаж хоног цагийг барна даа. Хэцүү байх шигээ.

Avatar

Зочин 2018-06-28 202.70.38.18

Энэ мангарыг битгий сонгож зовоо л доо юу хэлж байгаагаа ойлгохгүй юу хийхээ ч ойлгохгүй. Хууль баталсан юм байхгүй зүгээр л дуугаа дуулаад яв л даа зда

Avatar

Зочин 2018-06-28 202.9.40.29

Хэдэн үг холбоод хэлж чадахгүй юмаа

Avatar

Зочин 2018-06-28 182.160.2.67

Энэ сухайд бодлого систем ярих ухаан үнэхээр байхгүй юм. Тэнэг хүмүүсийн тусгал бол С. Жавхлан. Эрүүл хүмүүсийн тусгал нь банкны Жавхлан.

Avatar

ЗОЧИН 2018-06-28 64.119.24.245

НОЙРНООСОО СЭРСЭН БОЛ АЖИЛАА ХИЙХ НЬ ЗӨВ БИЗЭЭ .

Avatar

BAT 2018-06-28 202.21.102.226

ЗӨВ Л СЭДЭВ БАРЬЖ АВСАН БАЙНА. МОНГОЛЧУУДЫН ХҮСЭН ХҮЛЭЭЖ БАЙГАА АСУУДЛУУД ШҮҮ

Avatar

иргэн 2018-06-28 66.181.167.54

Төрд хэрэгтэй зүйлд дуугарч байдаа Жавхлан гуай.Хийх ажлаа олж ядсан юм.Өөр зүйл хийж чадахгүй юм чинь ийм зүйл хийсэн болоод өдөр хоног өнгөрөөж цаг хожиж сууна даа энэ нөхөр.Хэрүүлээ боль Увсын хэрүүлч балиар өвгөн залуучуудаа.

Avatar

иргэн 2018-06-28 202.179.27.20

чи баахан сүржигнээд л чимээгүй болдог шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж