С.Жавхлан: Ерөнхийлөгчийн чихнээс хонх уяна

Хуучирсан мэдээ: 2018.06.28-нд нийтлэгдсэн

С.Жавхлан: Ерөнхийлөгчийн чихнээс хонх уяна

С.Жавхлан: Ерөнхийлөгчийн чихнээс хонх уяна

УИХ-ын гишүүн С.Жавхлан өнөөдөр /2018.06.28/ хэвлэлийн бага хурал хийлээ.  Гишүүний зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга М.Энхболд нарт хандан шаардлага хүргүүлж байгаагаа хурлын эхэнд онцоллоо.


Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэнд хоёр зүйлийг амлаж гарч ирсэн. Нэгдүгээрт, оффшортонгуудтай тэмцэж, оффшорт багаа мөнгийг Монголд оруулж ирнэ гэсэн. Тэр алга. Хоёрт, 60 тэрбумын асуудлыг шийднэ гэсэн. Гэтэл нэг жилийн хугацаа болж байхад үүнийгээ яагаад хийхгүй байгаа юм бэ. Тиймээс Ерөнхийлөгчийн чихнээс байнга хонх уяна. Долоо хоног болгон шаардлага хүргүүлнэ. Авлига албан тушаалын хэрэг юу болж байгааг АТГ-аас асуухад шалгаж байна л гэсэн хариу өгөөд байна. Ер нь УИХ-д сууж байгаа хулгайчидтай тэмцэнэ. Энэ хүмүүсийг төрийн ордноос хөөж гартал тэмцэл өрнүүлнэ”  гэлээ.

Түүнээс цөөн асуултад хариулт авлаа.

-Та яагаад энэ мэдээллийг хийх болов?

-Яагаад гэвэл оффшор, 60 тэрбумд нэр нь холбогдсон хүмүүс намайг шоолж тохуурхаж байсан. Тиймээс тэдний хэргийн мөрдөн шалгалтын талаар  АТГ-аас асуусан.  Утсаар асуухаар шалгаж байна гэдэг. АТГ-аас эрх мэдэлтэй байхад нь шалгаж байна гээд цаг хугацаа алдаад байна. Буусны дараа барих юм уу.

-Хаврын чуулган завсарлаж байна. Та хаврын чуулганаар ямар ажил амжуулав. Хаврын чуулганд ямар дүн тавих вэ?

-Улаан цэнхрээрээ дуудалцсан хоёр нам бол арчигдсан шүү дээ. Тэдний хийж байгаа үйлдэл яг адилхан, хоёр хар хэрээ бие биеэ гайхав гэгч болж байна. Түмэн олны талд алх цохихгүй байна. Энэ хавар намаржин улаан махны бузар ярилаа.

-Жаран тэрбумын асуудлаар нээлттэй сонсгол явуулна гэж зарим гишүүд санал гаргасан. Та гарын үсгээ зурсан уу?

-Зурсан. За, ингээд миний өгөх мэдээлэл дууслаа.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж