ДАШТ: Өнөөдрийн хуваарь

Хуучирсан мэдээ: 2018.06.28-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

ДАШТ: Өнөөдрийн хуваарь

ДАШТ: Өнөөдрийн хуваарь

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр 15 дахь өдрөө  үргэлжлэн явагдана. Өнөө шөнө G, H хэсгийн сүүлийн хоёр тоглолт болж, шөвгийн 16-д өрсөлдөх багууд бүрэн тодорно. 


G ХЭСЭГ:

Энэ хэсэгт Англи, Белги, Тунис, Панама улсын багууд багтсан. Англи, Белги хоёр хожилтойгоор хэсгээсээ шалгарах нь тодорхой болно. Хоёр баг өнөөдөр учраа таарлаа. Харин Тунис, Панама энэ удаагийн ДАШТ-ий сүүлийн тоглолтоо хийнэ. 

  1. Англи – 6 оноо (2 хожил)
  2. Белги – 6 оноо (2 хожил)
  3. Тунис – 0 оноо
  4. Панам – 0 оноо
  • Англи – Белги 
  • Тунис – Панам

 

H ХЭСЭГ:

Энэ хэсэгт Япон, Сенегал, Польш, Колумб багтсан. Япон, Сенегал 4 оноотой тэргүүлж байгаа бол Колумб 3 оноотой удаалж байна. Харин Польшийн шигшээ баг хоёр тоглолтод хожигдож хэсгээсээ гарах боломжгүй болсон. Ази тивийн төлөөлөл Япон улсын шигшээ баг Польштой тэнцээ хийхэд шөвгийн 16-д үлдэх боломж байна. 

  1. Япон – 4 оноо (1 хожил, 1 тэнцээ)
  2. Сенегал – 4 оноо (1 хожил, 1 тэнцээ)
  3. Колумб – 3 оноо (1 хожил, 1 хожигдол)
  4. Польш – 0 оноо (2 хожигдол)
  • Япон – Польш
  • Сенегал – Колумб 

ӨНӨӨДӨР

 

МАРГААШ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж