5G сүлжээг ашиглан аваар ослоос сэргийлэх боломжтой болно

Хуучирсан мэдээ: 2018.06.28-нд нийтлэгдсэн

5G сүлжээг ашиглан аваар ослоос сэргийлэх боломжтой болно

5G сүлжээг ашиглан аваар ослоос сэргийлэх боломжтой болно

Үүрэн холбооны салбарт тун удахгүй шинэ технологи болох 4G сүлжээнээс 10 дахин хурдан 5G сүлжээ нэвтэрнэ. 5G нь богино хугацаанд их мэдээлэл дамжуулах чадвартай болохыг Gartner агентлаг судалсан байна. Vodafone, Airtel, Verizon Wireless, China Mobile зэрэг томоохон үүрэн утасны операторууд 2019 онд 5G-г хэрэглээнд нэвтрүүлэхээр зорьж байгаа гэнэ.

“2025 он гэхэд өөрийгөө жолооддог автомашинууд сард нэг терабайт гаруй мэдээлэл илгээж, байршуулах болно” хэмээн Gartner агентлаг судалжээ. Тэгвэл 5G технологийг өөрийгөө жолоодох чадвартай автономит автомашинуудад өргөн хүрээтэйгээр хэрэглэхээр зорьж байна. Өөрийгөө жолоодох чадвартай автомашинууд үзэгдэх зам, орчин тойрныг өөр дээрээ суулгасан мэдрэгч камеруудын тусламжтайгаар хянадаг бөгөөд асар их мэдээлэл тооцоолдог.

Одоогийн 4G сүлжээн дээр суурилсан автомашинууд сард 30 гегабайт мэдээлэл илгээж, татан боловсруулдаг бол 5G технологийг хэрэглэснээр мэдээлэл солилцох суваг хурдасч бодит хугацаанд мэдээллийг боловсруулснаар болзошгүй аваар ослоос бүрэн сэргийлэх боломжтой юм байна.

Г. Батмандах

Эх сурвалж :Times of India

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж