
Маргааш Улаанбаатар хотноо нийслэлийн боловсролын байгууллагуудын удирдлагын зөвлөгөөн болох бөгөөд тэр үеэр дээрх асуудлыг нэлээд нухацтай тавьж, хатуухан жавтий хүртээх бололтой. Тухайлбал, Налайх дүүргийн 151 дүгээр цэцэрлэг хандив нэрээр 80 мянган төгрөгийг бүртгүүлсэн бяцхан “сурагч” нарынхаа эцэг эхээс шаардаж буй бол хотын төвийн цэцэрлэгүүдийн хандив өнөө жил 100 мянгад хүрсэн тухай чих дэлдийлгэж байгаа билээ. Ямартай ч, эцэг, эхчүүдээс хандив авч шантаажлахын зэрэгцээ цэцэрлэгийн гадаа хэдэн зуугаар нь дугаарлуулж хонож өнжихдөө тулахад нь хүргэж буй багш нарыг энэ удаад нэг сайн сургахгүй бол ирэх жил тэд бүр хаданд гарч мэдэхээр байна шүү.