НИТХ-ын хуралдаанаар АН-ын бүлгийн шаардлагад хариу өгнө

Хуучирсан мэдээ: 2018.06.28-нд нийтлэгдсэн

НИТХ-ын хуралдаанаар АН-ын бүлгийн шаардлагад хариу өгнө

НИТХ-ын хуралдаанаар АН-ын бүлгийн шаардлагад хариу өгнө

НИТХ хуралдаан эхэлж,  НИТХ дахь АН-ын бүлгээс гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой тавьсан асуулгын хариуг Нийслэлийн Засаг даргаас сонсох юм.  Үүнтэй холбогдуулан өчигдөр НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн төлөөлөгчид гэр хорооллын дахин төлөвлөлтийн зарим ажилтай газар дээр нь очиж танилцаж, нийслэлийн удирдлагуудад шаардлага тавихаа мэдэгдээд байсан юм.

Нийслэлийн хэмжээнд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил 2014 онд эхэлж, 24 байршилд 35 аж ахуйн нэгж ажлыг гүйцэтгэхээр эхэлсэн. Гэвч сүүлийн хоёр жил гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил дэмжлэггүй, тодорхой шийдэлгүй гацаад байна. Энэхүү хариуцлагагүй байдлын улмаас иргэд хохирсон нь цөөнгүй байгаа юм. Зарим иргэд энэ мэт удааширсан асуудлаас үүдэн хэдэн жил түрээсийн байраар амьдарч байгаа аж. Мөн компани нь гэрээний дагуу үүргээ гүйцэтгэсэн боловч нийслэлийн зүгээс нийгмийн дэд бүтцийг шийдвэрлэх алхмыг хийхгүй байгаа гэнэ. Уг нь дахин төлөвлөлтийн ажил нь цогц төлөвлөлт. Өөрөөр хэлбэл тэнд сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн дэд бүтцийг нийслэлийн зүгээс шийдвэрлэх шаардлагатай юм. Гэвч энэ ажил бүрэн зогссон байна. Тухайлбал Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хороонд – “Гангар Инвест”, “Баганат өргөө” зэрэг компанийн барилгууд баригдан, айлууд нүүж орсон байна. Эдгээр компаниудын хувьд сургууль, цэцэрлэгийн газрыг чөлөөлсөн байна. Гэсэн хэдий ч нийслэлийн зүгээс сургууль, цэцэрлэгийг хэрхэн барих талаар шийдэл гаргаагүй, төсөвт суулгаагүй аж.

Түүнчлэн санхүүжилтийн дэмжлэг байхгүй, гэр хорооллын дахин төлөвлөлтийн журам хэрэгжиж байгаа эсэх нь тодорхойгүй болсон зэрэг ойлгомжгүй бөгөөд зогсонги байдалтай зүйл цөөнгүй байгаа аж. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил ийнхүү зарим нь зогсонги байдалтай, зарим нь барилгаа ашиглалтад оруулсан боловч орчны тохижилт, дэд бүтцийг хийгээгүй зэргээр нийслэлийн удирдлагаас хамаарах асуудлуудтай байгаа юм байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж