Өнгөрсөн үеийн түүхээрээ хойч үе бахархдаг

Хуучирсан мэдээ: 2011.08.25-нд нийтлэгдсэн

Өнгөрсөн үеийн түүхээрээ хойч үе бахархдаг

Монгол Улсад Залуучуудын хөдөлгөөн үүссэний 90 жилийн ойн баярын арга хэмжээний хүрээнд ‘’Түүх өгүүлсэн 90 жил’’ үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Уран зургийн галерейд боллоо. Монголын залуучуудын байгууллагын түүхэн замнал, хөгжлийг харуулсан энэхүү зургийн үзэсгэлэнд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл оролцож мэндчилгээ дэвшүүллээ.  Тэрбээр  хэлэхдээ, ‘’Энэ жил Ардын хувьсгалын 90 жилийн ой тохиож буй. Мөн Монгол Улсад Залуучуудын хөдөлгөөн үүссэний түүхт 90 жилийн ой тохиож байна. Үүнээс харахад, залуучуудын байгууллагын нийгэмд гүйцэтгэж ирсэн үүрэг. Үе үеийн залуучууд эх орныхоо хөгжлийг хөдөлгөгч хүч байсаар ирсэн. Өнөө үеийн залуус ч мэдлэг боловсрол, ёс суртахуун, чадварараа эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй. Залуучууд ямар байгаагаас эх орны ирээдүй шалтгаална. Өнгөрсөн үеийн түүхийг харж, хойч үеийнхэн бахархаж байдаг. Бид ийм түүхтэй ард түмэн’’ болохыг УИХ-ын дарга онцлон хэллээ.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нээлтэнд оролцож, мэндчилгээ дэвшүүлсний зэрэгцээ Уран зургийн галерейд гарсан үзмэрүүдийг төлөөлөгчдийн хамтаар үзэж сонирхсон юм.

‘’Түүх өгүүлсэн 90 жил’’ үзэсгэлэнд 1921 оноос эдүгээг хүртэлх үе үеийн залуучуудын байгууллагын түүхэн замнал, он жилүүдийн түүхэн баримт, залуучуудын ажил үйлс, соёл боловсрол, ёс суртахуун, нийгмийн амьдрал түүхийн хувьслаас хэрхэн хувьсан өөрчлөгдсөнийг харуулсан 150 гаруй үзвэрийг тавьсан байв.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж