БНСУ-ын ерөнхийлөгч Мун Жэ Ин өвджээ

Хуучирсан мэдээ: 2018.06.28-нд нийтлэгдсэн

БНСУ-ын ерөнхийлөгч Мун Жэ Ин өвджээ

БНСУ-ын ерөнхийлөгч Мун Жэ Ин өвджээ

БНСУ-ын ерөнхийлөгч Мун Жэ Ин хүнд хэлбэрийн ханиад туссан учраас нэг долоо хоногийн чөлөө авч байгаа аж. Ерөнхийлөгчийн бүтэн нэг долоо хоногийн ажлын уулзалт цуцлагдахаар болсныг түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Эмчийн зүгээс түүнийг биеэ тэнхрүүлж, амрах хэрэгтэй гэж зөвлөжээ. Өчигдөр уулзах байсан төрийн дээд албан тушаалтнуудтай хийх уулзалтаа ч мөн цуцалсан байна. Түүний хэвлэлийн төлөөлөгч Чеонг Ва Дае  ‘Ерөнхийлөгчийн биеийн байдал одоогоор тогтворжиж байгаа сайн амарч, тэнхрэн удахгүй ажилдаа орно’ гэжээ.

Ерөнхийлөгч Мүн Орост айлчилсны дараа хэт их ажиллаж ядарч бие нь сульдсаны улмаас ханиад амархан туссан гэж эмч хэлжээ. Мүн Москвад гурван хоногийн айлчлал хийж Донын Ростов  хотод болсон Өмнөд Солонгос, Мексикийн тоглолтыг үзэн өнгөрсөн ням гаригт эх орондоо ирсэн билээ. Хөх ордныоос мэдээлж байгаагаар ерөнхийлөгч Мүн Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзахаар болсон гэнэ. Хэзээ уулзах нь тодорхойгүй байгаа аж. Мүн, Ким Жон Ун нар дөрөвдүгээр сарын 27-нд түүхэн уулзалт хийсэн. Түүний дараа тавдугаар сарын 26-нд хоёрдахь удаагаа уулзсан юм.

эх сурвалж: koreatimes 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж