Трамп, Италийн ерөнхий сайд нарын уулзалт цагаан ордонд болно

Хуучирсан мэдээ: 2018.06.28-нд нийтлэгдсэн

Трамп, Италийн ерөнхий сайд нарын уулзалт цагаан ордонд болно

Трамп,  Италийн ерөнхий сайд нарын уулзалт цагаан ордонд болно

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ирэх зургадугаар сарын 30-нд Италийн ерөнхий сайд Жузеппе Контег Цагаан ордонд хүлээн авч уулзахаар болсон байна. Уулзалтаар АНУ, Европын холбооны худалдааны дайн, Атлантын далайгаар дамжих худалдаа болон эдийн засгийн хамтын ажиллагаагаа сайжруулах асуудлаар хэлэлцэх ажээ.

Конте ‘Их долоо’-гийн уулзалтаар Трампыг ‘Үнэхээр гайхалтай хүн’ гэж магтаж байсан юм. Вашингтон Европын холбооны орнуудад ган болон хөнгөн цагааны импортод гаалийн тариф тогтоох шийдвэрт гарын үсэг зурсан бөгөөд мөн Европоос АНУ руу орж ирж байгаа автомашинуудад 20 хувийн гаалийн татвар оногдуулна гэж мэдэгдсэн. Европын холбоо, АНУ хооронд худалдааны дайн өрнөөд амжсан. Мөн Конте ‘Их долоо’-гийн уулзалтад Оросыг дахин нэгдэхийг уриалж байжээ. Жузеппе Конте өнгөрсөн зургадугаар сарын 1-нд ерөнхий сайдаар сонгогдож, тангаргаа өргөсөн юм. Италийн шинэ Ерөнхий сайд Жузеппе Контегийн хувьд өдгөө 31 настай, хуульч мэргэжилтэй. Тэрбээр тангараг өргөх үеэрээ “Бүх Италичуудын амьдралыг сайжруулахын төлөө ажиллана” гэдгээ амласан юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж