Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Чингисийн өргөн чөлөөний зам дагуу үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудад хаяг реклам байрлуулахад дагаж мөрдөх журмын дагуу шаардлага хангаагүй өнгө үзэмж муутай хулдаасан хаяг рекламыг буулган шинэчлэх ажил үргэлжилж байна. Мөн ‘Миний хороо-Манай гудамж’ аяны хүрээнд 3 дугаар хорооны Чингисийн өргөн чөлөөний замыг жишиг гудамж болгох ажил үргэлжилж байна.
Мөн Үндэсний их баяр наадмыг угтан аж ахуйн нэгж, байгууллагууд гадна тохижилтоо сайжруулж, хаяг рекламаа шинэчлэн, хайс хашлагаа будан, цонх шилээ угааж цэвэрлэгээ хийн байгууллагынхаа өнгө үзэмжинд анхаарахыг нийт аж ахуйн нэгж, иргэддээ уриалж байна.
Эх сурвалж: ХУД