Өнөөдөр
Аргын тооллын 6 сарын 28, Бархасвадь гараг. Билгийн тооллын 15, Суулга одтой, цагаагчин туулай өдөр. Өдрийн наран 5 цаг 00 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.
Өнөөдөр болох үйл явдал
10.00
- УИХ-ын гишүүн С.Жавхлан 210 тоот өрөөндөө хэвлэлийн бага хурал хийнэ.
- УИХ-ын чуулган хуралдана.
- НМХГ Худалдаа, үйлчилгээний газруудад хийгдсэн хяналт шалгалт, Ус, рашаан, ундаа, жүүсний үйлдвэрүүдэд хийгдсэн хяналт шалгалт, Ургамалын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд хийгдсэн хяналт шалгалтын талаар хэлэлцэнэ.
11.00
- Шарилжгүй Улаанбаатар-3 аяны талаар мэдээлэл хийнэ.
- Жендэр ба хөгжил олон улсын бага хурал 6-р сарын 27-28-нд Туушин зочид буудалд болно.
- “Хааны эрэлд-2018” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн хаалтын ажиллагаа Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд болох тул Та бүхнийг хүрэглцэн ирэхийг урьж байна.
- Бизнес итгэлийн индекс” судалгааны дүнгийн танилцуулах уулзалт МХАҮТ-ын их танхимд болно. Судалгаанд нийслэл, орон нутгийн 934 бизнес эрхлэгчийг түүврээр сонгон саналын хуудсаар болон онлайн санал хураалтад хамруулжээ.
- Үндэсний мэдээллийн төвд хот төлөвлөлтийн алдаатай бодлогоос болж хүүхэд эндэж, иргэд хохирч байгаа талаар БГД-ийн 17-р хорооны иргэд мэдээлэл хийнэ.
12.00
- ‘ХҮЧИРХЭГ ХӨВГҮҮД’ ТББ нь Австралийн засгийн газрын шууд тусламжын хөтөлбөр /DAP/-ын санхүүгийн дэмжлэгтэй ‘ЖСХ-ийг таслан зогсооход өсөр насны хөвгүүдийн утга учиртай оролцоог хангах’ төслийг ерөнхий боловсролын таван сургууль, Эрдэнэ сумын МСҮТ дээр амжилттай хэрэгжүүлсэн талаар 100 айлын Ампер хаусын зургаан давхрын хурлын зааланд төслийн хаалтын арга хэмжээ болох тул та бүхэн сурвалжилж өгнө үү.
- ‘Да хүрээ’-г нүүлгэхтэй холбоотой тус зах дээр ажилласан ажлын хэсгийнхэн Өдрийн сонины байранд мэдээлэл хийнэ.
13.00
- Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн шинэчилсэн шалгуур шаардлагаар магадлан итгэмжлэх шийдвэр гарсан 22 дээд боловсролын сургалтын байгууллага 13 сургалтын хөтөлбөрт гэрчилгээ гардуулах арга хэмжээ БСШУСЯамны Ёслол хүндэтгэлийн танхимд болно.
- Оюутолгойн байранд 78тонн алтны талаар ноцтой мэдээлэл хийнэ. Ажлын хэсгийн гишүүн Ц.Бээжин Б.Жагар А. Эрдэнэбаяр нар хийнэ.