Монгол хүүхэд анх удаа ДАШТ-ий тоглолтын хөтчөөр ажиллав

Хуучирсан мэдээ: 2018.06.28-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Монгол хүүхэд анх удаа ДАШТ-ий тоглолтын хөтчөөр ажиллав

Монгол хүүхэд анх удаа ДАШТ-ий тоглолтын хөтчөөр ажиллав

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өчигдрийн тоглолт болох Коста-Рика- Швейцарын шигшээ багийн тоглолтын бөмбөгний хөтөч хүүхдээр Ө.Амар ажиллалаа. Дон мөрний эрэгт орших Нижний Новогород хотын “Нижний Новгород” цэнгэлдэх хүрээлэнд Коста-Рика-Швейцарын тоглолт болж, 2:2-оор тэнцээгээр өндөрлөсөн. 

Тоглолтын өмнө талбайд гардаг Kia Official Match Ball Carrier буюу тоглолтын бөмбөгний хөтөч хүүхдээр Ө.Амар ажилласан байна. Тэрбээр хөлбөмбөгийн ДАШТ-ий талбайд гарсан анхны монгол хүүхэд боллоо. 21 дэх удаагийн ДАШТ-ий тоглолт тус бүрийг 25 улсаас шалгарсан 64 хөтөч хүүхэд эхлүүлж байгаа. Энэхүү ховор боломж Монгол улсад оногдсон бөгөөд “Киа Моторс Монгол” ХХК-иас “My dream Kia” эссэ бичлэгийн уралдааныг зарлаж, ялагчаар ‘Шинэ Монгол’ сургуулийн сурагч Ө.Амар шалгарч байсан юм.

 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж