Хуучирсан мэдээ: 2018.06.28-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

БНСУ Германыг хожлоо

БНСУ Германыг хожлоо

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр 14 дэх өдрөө үргэлжлэн явагдаж байна.

Өнөө шөнө ‘E’, ‘F’ хэсгийн сүүлийн тоглолтууд болж байна. Энэ цагт F хэсгийн хоёр тоглолт болж, хасагдах шатанд өрсөлдөх хоёр баг тодорлоо.

МЕКСИК –ШВЕД 0:3

БНСУ-ГЕРМАН 2:0

Швед,  Мекискийн шигшээ багуудын хэсгийн сүүлийн тойргийн тоглолт Екатеринбург хотод боллоо. Талбайд заавал хожих даалгавартай гарсан Шведийн шигшээ баг 3:0-оор хожиж, хасагдах шатанд үлдлээ.

Тэгвэл энэ тоглолттой зэрэгцэн Казань хотын “Казань Арена” цэнгэлдэх хүрээлэнд БНСУ, Германы шигшээ багийн тоглолт боллоо. Орост аваргаа хамгаалах ирсэн Германы шигшээ баг энэ удаа тааруу амжилтыг үзүүлж, шөвгийн 16-д үлдэж чадсангүй. Азийн төлөөлөл БНСУ-ын баг нэмэлт цагт хоёр гоол оруулж, “Герман машинууд”-ыг буулган авлаа.

Ким Ён Гван 90+3′, Сун Хин Мин 90+6′ минутад хожлын гоолыг орууллаа. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж