Европын улс орнуудад болон Их Британид өнгөрсөн 2017 онд нийт 33 халдлага бүртгэгджээ. Үүний 10 хадлага нь 63 хүний амийг авч одсон бол үлдсэн 23 халдлагыг нь хохирол амсахаас өмнө зогсоож чадсан байна. Тодруулбал, 2017 онд болсон террорист халдлагуудыг сайтар төлөвлөж үйлдсэн бол 2018 оны халдлагууд төлөвлөгдөөгүй байжээ. Европт 2017 онд гарсан халдлагуудын алан хядагчдын ихэнх нь хэт туйлшрагчид байсан гэж Европол мэдээлжээ. Гэхдээ 2018 он гарсаар үйлдэгдсэн халдлагын тоо цөөрсөн боловч үр дагавар нь 2017 онд гарсан хохиролтой тэнцэхүйц байгаа юм.
Эх сурвалж: Hague
Б.БАТМАНДАХ