Алга болсон гэх А.Ивээл охиныг оллоо

Хуучирсан мэдээ: 2018.06.27-нд нийтлэгдсэн

Алга болсон гэх А.Ивээл охиныг оллоо

Алга болсон гэх А.Ивээл охиныг оллоо

Гэрээсээ гараад сураггүй босон А.Ивээл охиныг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн алба хаагчид өнөөдөр /2018.6.27/ оллоо. Тэрбээр алга болсон гэх дуудлагыг ар гэр нь  цагдаа нарт өгснөөс хойш тоолбол 14 хоножээ.  Охин эмээтэйгээ амьдардаг байсан аж.  Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд найз нөхөд болон гэр бүлийнхэн нь түүнийг эрж хайж байсан юм. Цагдаагийн байгууллагын өгч буй мэдээллээр охин “Найзтайгаа гадуур явж байсан” гэсэн байна. Чухам хаагуур юу хийж явсан, яагаад ар гэрийнхэнтэйгээ холбоо барилгүй 14 хоног болсныг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна.  А.Ивээл нь 14 настай бөгөөд энэ сарын 13-ны 20.00 цагт гэрээсээ гарснаасаа хойш гэртээ очоогүй, гэрийнхэнтэйгээ холбоо бариагүй  байсан юм.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж