ОХУ даяар ажилладаг бүх Хуримын ордон ирэх аравдугаар сараас Үүлэн технологид суурилсан нэгдсэн нэг дата баазтай болно хэмээн Холбооны татварын албаны тэргүүн Михаил Мишустин “Коммерсант” сонинд өгсөн ярилцлагадаа хэлжээ. “Энэ алхам нь энэ салбарт ажиллаж байгаа нийт 15 мянган ажилтны ажлыг хөнгөвчилнө” хэмээн тэр хэлсэн байна.
Нэгдсэн системд орсноор Хуримын орднуудад хийгддэг бүх бүртгэл нэгдсэн стандарт, нэг журмаар хийгдэхээс гадна эдгээр мэдээлэл төрийн бусад байгууллагад ил тод нээлттэй байх юм. Шинэ систем нь шинээр төрсөн хүүхдийн бүртгэлд тулгуурлан жил болгоны цэргийн албанд татагдах залуусын тоо, шинээр сургуульд орох хүүхдийн тоо, тэтгэвэрт гарах иргэдийн тоог цэгцлэхээс гадна төрөөс үзүүлдэг халамж, хөнгөлөлтийг оновчтой хуваарилахад чухал ач холбогдолтой болохыг Татварын албаны тэргүүн онцолжээ.
Мөн 1926 оноос хойш Хуримын орднуудад цугласан цаасан архивыг цахим хэлбэрт оруулах ажээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ