IT мэргэжилтэй орос залуус гадагшаа гарч ажиллах сонирхолтой

Хуучирсан мэдээ: 2018.06.27-нд нийтлэгдсэн

IT мэргэжилтэй орос залуус гадагшаа гарч ажиллах сонирхолтой

IT мэргэжилтэй орос залуус гадагшаа гарч ажиллах сонирхолтой

The Boston Consulting Group-ийн хийсэн судалгаагаар бусад улс орны иргэдтэй харьцуулахад оросууд мөнгө олох, илүү ирээдүйтэй ажилд орох зорилгоор гадаад орон руу явах хүсэлтэй хэмээн дүгнэжээ. Энэхүү судалгаа нь “2018 оны авьяас чадвартнуудын зах зээлийн судалгаа” гэсэн нэртэй юм.

Судалгаанд дэлхийн 197 орны 366 мянган хүнийг хамруулжээ. Үүнээс ОХУ-аас 24 мянган орос иргэн хамрагдсан байна. “Судалгаанд оролцсон Оросын иргэдийн 46 хувь нь илүү мөнгө олох, ирээдүйтэй ажилд орох зорилгоор нутгаа орхин гадаад улс оронд очих хүсэлтэй гэж хариулжээ. Дөрвөн жилийн өмнөх судалгаагаар энэ үзүүлэлт 45 хувь байсан. Дэлхийн дундаж үзүүлэлт 57 хувь байдаг” хэмээн судалгааны тайланд өгүүлжээ.

21 хүртэлх насны залуусын дунд гадагшаа гарах хүсэлтэй хүний тоо өндөр буюу 59 хувь байжээ. Ялангуяа мэдээллийн технологийн салбарт ажиллаж байгаа залуусын олонх нь явах хүсэлтэй гэсэн байна. Аль оронд очиж ажиллах хүсэлтэй вэ гэсэн асуултад Герман, Их Британи, АНУ-ыг илүүтэй нэрлэсэн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж