ОХУ: Шинэ загварын тээврийн онгоц үйлдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2018.06.27-нд нийтлэгдсэн

ОХУ: Шинэ загварын тээврийн онгоц үйлдвэрлэнэ

ОХУ: Шинэ загварын тээврийн онгоц үйлдвэрлэнэ

ОХУ-ын Агаарын бүтээн байгуулалтын нэгдсэн корпорац энэ жилээс шинэ загварын хүнд даацын ачааны онгоцны төслөө энэ оноос эхлүүлнэ хэмээн мэдэгдлээ. Шинэ загварын онгоц нь хуучин байсан АН-124 онгоцыг орлох “Руслан” нэртэй онгоц байх юм. Төслийн эхний шатанд шинэ онгоцны ТЭЗҮ-ийн талаар Аж үйлдвэр, худалдааны яамтай тохиролцон зөвшилцөх шаардлагатай байгаа ажээ. Учир нь, “Руслан” онгоцны үйлдвэрлэлийг их эртнээс ярьж байсан ч энэ асуудал 2003 онд зогссон гэдгийг ОХУ-ын Агаарын цэргийн командлагч Владимир Бенедиктов өмнө нь хэвлэлд мэдээлж байсан.

Үүний дараа 2013 онд С.В.Ильюшиний нэрэмжит Агаарын тээврийн комплекс компани “Ермак” нэртэй мөн хүнд даацын ачаа тээврийн онгоцны төсөл дээр ажиллаж байгаагаа зарласан ч амжилттай болоогүй юм. “Руслан” онгоцыг Ульяновскийн “Авиастар-СП” компани үйлдвэрлэдэг бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 36 “Руслан” онгоц үйлдвэрлэсэн юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж