MEFIN сүлжээний ээлжит вебинар боллоо

Хуучирсан мэдээ: 2018.06.27-нд нийтлэгдсэн

MEFIN сүлжээний ээлжит вебинар боллоо

MEFIN сүлжээний ээлжит вебинар боллоо

Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн энэ онд Хүртээмжтэй даатгалын асуудлаарх Азийн орнуудын мэдлэг, туршлага солилцох сүлжээ (MEFIN, The Mutual Exchange Forum on Inclusive Insurance Network)-ний 2018 оны даргаар ажиллаж байгаа билээ.

Энэхүү сүлжээ нь даатгалын бодлого боловсруулагч, зохицуулагчдын хамтын бүтэц бөгөөд ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/-ээс хэрэгжүүлж буй ‘Азийн орнуудад хүртээмжтэй даатгалын зах зээлийг хөгжүүлэхэд зохицуулалтын байгууллагын оролцоо’ хөтөлбөрийн хүрээнд бий болгосон хамтын ажиллагааны бүтээлч хэлбэр юм.

Сүлжээнд манай улсаас гадна Индонез, Вьетнам, Пакистан, Филиппин, Балба, Шри Ланка улсууд байнгын гишүүнээр хамрагддаг бөгөөд өнөөдөр сүлжээний улсуудын зохицуулагч байгууллагууд хооронд хүртээмжтэй даатгалын талаар явуулж байгаа бодлого, үйл ажиллагаа, ололт туршлагаа хуваалцах, мөн хөтөлбөрийн 2018 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэх вебинар буюу онлайн видео хурлыг зохион байгууллаа.

Видео хурлыг сүлжээний нарийн бичгийн дарга Данте Портула удирдан явуулж, улс тус бүрээр 2018 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг танилцуулав. Хөтөлбөрт оролцогч улсууд төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбоотой зарим асуудлыг тодруулан зөвлөлдөж, мөн тус тусын хийж буй ажил, туршлага болон бэрхшээл, он дуусталх хугацаанд хийхээр төлөвлөж буй үр дүнд чиглэсэн санал, санаачилгаасаа хуваалцан ярилцлаа.

MEFIN нь төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт (PPD), олон улсын зөвлөлгөөн, семинар, вебинар, ажлын хэсгийн уулзалт зэрэг олон арга хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өнгөрөгч 2017 оны есдүгээр сард Төр, хувийн хэвшлийн III зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан билээ.

Эх сурвалж: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж