21 дэх удаагийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлээд 14 хоног өнгөрлөө. 32 баг найман хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаагаас шөвгийн 16-д өрсөлдөх сүүлийн дөрвөн баг өнөөдөр тодорно. Одоогоор Ази тивийн төлөөлөл болсон багууд хэсгээсээ гарч чадалгүй нутаг буцсан. Өнөөдөр “Н” хэсэгт багтсан Японы шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтоо Польштой хийх бөгөөд тэнцэхэд л шөвгийн 16-д шалгарах юм. Хэсгийн эхний тоглолтод Колумбыг 2:1-ээр хожиж, Сенегалтай 2:2-оор тэнцсэн Японы шигшээ баг энэ удаагийн ДАШТ-д оролцсон Ази тивийн багуудаас хамгийн өндөр амжилттай яваа нь юм.
Японы шигшээ баг Азийн гурван шатны сонгон шалгаруулалтын сорилгыг давж Орост ирэх эрхээ авсан. Шийдвэрлэх гуравдугаар шатны “”В хэсэгт Австрали, Ирак, Саудын Араб, Австрали, АНЭУ болон Тайландын шигшээ багуудтай өрсөлдөн хэсгээ тэргүүлснээр 21 дэх удаагийн ДАШТ-д оролцох эрхтэй болсон юм. Энэ удаа Азийн багуудаас хамгийн хүнд багуудтай нэг хэсэгт багтсан ч хамгийн өндөр амжилтыг үзүүлж байна.
Японы шигшээ баг 1998 оноос хойш Азийн бүсээс тогтмол дэлхийн аваргад оролцож байгаа бөгөөд 2002, 2010 онуудад шөвгийн 16-д шалгарч байсан. Энэ удаа Азийн “хөх самурай”-нууд хэсгээ тэргүүлж байгаа бөгөөд өнөөдөр Польштой тэнцэхэд л хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авна.
Япон-Польшийн тоглолт өнөө шөнө 22:00 цагаас хуучин Сталинград буюу одоогийн Волгоград хотын “Волгоград Арена” цэнгэлдэх хүрээлэн болно. 2014 онд ашиглалтад орсон уг цэнгэлдэх хүрээлэн 45 мянган хүний суудалтай бөгөөд энэ дэлхийн аваргад нийт дөрвөн тоглолт болохын сүүлийнх нь өнөөдөр юм.
Азийн “хөх самурай”-нуудад шөвгийн 16-д үлдэх боломж бүрэн байна.
H хэсэг:
- Япон – 4 оноо (1 хожил, 1 тэнцээ)
- Сенегал – 4 оноо (1 хожил, 1 тэнцээ)
- Колумб – 3 оноо (1 хожил)
- Польш – 0 оноо
Япон – Польш
Сенегал – Колумб