Сангийн яамнаас орон нутгийн чадавхыг бэхжүүлэх хүрээнд анх удаа 21 аймгийн санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, мэргэжилтэн, сумын санхүүгийн албаны дарга, сумын төрийн сангийн мэргэжилтэн, сумын орон нутгийн хөгжлийн сан хариуцсан мэргэжилтэн, аймгийн хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого хариуцсан мэргэжилтэн аймгийн чадавх бэхжүүлэх багийн төлөөлөл болох нийт 1043 албан хаагчийг хамруулсан сургалтыг 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 6 сарын 29-ны хүртэл үе шаттайгаар зохион байгуулж байна. Дархан аймгийн нийт 16 албан хаагч 2018 оны 6 дугаар сарын 26-наас 27-ны хооронд сургалтад хамрагдлаа.
Эх сурвалж: САНГИЙН ЯАМ