"Та нар битгий юм яриач гэсэн"

Хуучирсан мэдээ: 2018.06.27-нд нийтлэгдсэн

"Та нар битгий юм яриач гэсэн"

"Та нар битгий юм яриач гэсэн"

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн О.Бямбадэлгэр болон тус холбооны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр нар өнөөдөр  хуурамч шатахууны /2018.06.27/ талаар мэдээлэл хийлээ.

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн О.Бямбадэлгэр “Манай холбооны зүгээс өнгөрсөн удаад хийсэн хэвлэлийн хурлынхаа үеэр Монгол Улсад хуурамч шатахууныг 400-500 аж ахуй нэгж борлуулж байна гэдгийг мэдээлсэн. Үүнийг төрийн байгууллагуудаар шалгуулах гэж маш их явлаа. Төрийн байгууллага хоёр жилийн өмнө хуурамч шатахууны талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дарга н.Чулуунбат дарга, Худалдаа аж үйлдвэрийн тахимын дарга Б.Лхагважав, Газрын тосны газраас ярилцлага өгсөн байдаг. Тиймээс манай холбооны зүгээс эдгээр мэдээллийг үнэн эсэхийг нягталж шалгаж үзсэн. Яагаад хоёр жилийн өмнө яригдаж байсан асуудал яагаад таг болов гэдэг нь их сонин байсан. Зах зээл дээр хуурамч шатахуун зарагддаг гэдгийг шинжилгээгээр хуурамч шатахуун байдаг гэдгийг нотоллоо.

“Магнай Трейд”, “М-Ойл”, зэрэг компаниуд хуурамч шатахуун зардаг

Хоёр жилийн өмнөөс хуурамч шатахуун худалдаалагдаж  эхэлсэн гэдгийг Уул уурхайн яам, Газрын тосны хүчний бодлогын хэлтсийнхэн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хүлээн зөвшөөрч байгаа. Ганцхан газар  л хүлээн зөвшөөрдөггүй. Тэр нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар.  НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун тавдугаар сард хийсэн мэдээлэлдээ “Дизель түлшинд керосин, бензин дээр нафта гэх шингэнийг нэмдэг улмаар тухайн шатахууныг чанаржуулдаг. Олон улсад ийм стандартыг баримталдаг” гэж ярьсан байдаг. Гэхдээ Монгол Улсад ийм стандарт гэж  байхгүй. Өнөөдөр мөрдөгдөж байгаа  2017 оны стандартад “Бензин импортлогч борлуулагч, нь бензинд актан тоо нэмэгдүүлэгч болон бусад чанар сайжруулагч нэмж хольж болохгүй” гээд заасан байдаг. Энэ бол Монгол Улсын стандарт. Монгол Улсын стандарт байгаа тохиолдолд олон улсын стандартыг мөрдөх шаардлагагүй. Мөн түлшний стандарт гэсэн өөр  нэг хэсэгт “Түлш импортлогч борлуулагч нь түлшинд чанар сайжруулагч  нэмэлтээр нэмж хольж болохгүй гээд”  заасан байдаг.

Лабораторид хэрэглэж байгаа шатахуунаа шинжлүүлж үзлээ.  Тус лабораторийн дүгнэлтээр актан нь 92 байхаас их эсвэл бага байх тохиолдлууд гарсан. Мөн бензинд марганцын агууламж огт байх ёсгүй. Гэтэл 22 хувьтай марганц гараад ирсэн. Бидэнд байгаа баримтаар “Магнай Трейд”, “М-Ойл”, зэрэг компаниуд хуурамч шатахуун зардаг.  Өнгөрсөн шөнө гэхэд 20-30 төгрөгөөр шатахуун түгээх станцууд үнээ  нэмсэн байна. Хуурамч шатахуун  зарж байж яагаад үнээ нэмээд байдаг юм  бэ? Бид хуурамч шатахуун худалдан борлуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг илрүүлэх шалгалтыг төрийн байгууллагуудтай хамтарч хийе гэтэл “2017 онд ажлын хэсэг байгуулагдчихсан дүгнэлтийг гаргаж өгнө. Тэр болтол та нар битгий яриач ээ” гэсэн байрыг суурийг илэрхийлсэн. Бид тэр дүгнэлтийг мэдмээр байна’ гэв. 

Э.Бурам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж