Хуучирсан мэдээ: 2011.08.25-нд нийтлэгдсэн

Эрх чөлөө, хүний эрх, ардчиллын төлөө олон сарын турш цөхрөлтгүй тэмцэж буй ливийн босогчдын мятаршгүй зориг, тэвчээрийн үр дүнд Ливийн шинэ үе эхэлж байна.

Ливийн ард түмэн, Ливийн Үндэсний шилжилтийн зөвлөлийн өмнө үндэсний эв нэгдлийг сахиулах, улсаа сэргээн босгох, ардчилсан нийгэм байгуулах  үйл явцыг эхлүүлэх түүхэн хариуцлага тулгарч байна.

Монгол Улс Ливийн ард түмний хүсэл эрмэлзлийг хүндэтгэн үзэж, Үндэсний шилжилтийн зөвлөлийг тус улсын ард түмний хууль ёсны төлөөлөл хэмээн хүлээн зөвшөөрч байгааг мэдэгдэхийн сацуу ардчилал, шударга ёс, хүний эрхийг дээдэлсэн шинэ Ливийн төлөөх шилжилтийг бүрэн дэмжихээ илэрхийлж байна.  

Монгол Улсын Гадаад харилцааны яам

2011 оны 8 дугаар сарын 25

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж