Үзэсгэлэнгийн нээлт болно

Хуучирсан мэдээ: 2010.04.22-нд нийтлэгдсэн

Үзэсгэлэнгийн нээлт болно

“Эгшгийн шүтээн – Морин хуур” нэртэй үзэсгэлэнг  Соёлын өвийн төв болон Соёл урлагийн хорооноос хамтран энэ сарын 22-24-нд Үндэсний түүхийн мүзейд зохион байгуулах гэж байна. Өнөөдөр 15.00 цагаас болох тус үзэсгэлэнгийн нээлтэд төр засгийн удирдлагуудаас оролцох юм байна. Тус үзэсгэлэнг энэ сарын 26-нд тохиох “Шинэ санаачлага дэлхийг холбохуй” уриан дор  Оюуны өмчийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Тэргүүн шадар сайдын ивээл дор зохион байгуулж буйгаараа онцлогтой аж. Уг үзэсгэлэнг морин хуурын урлагийг өвлөсөн ардын билиг авьяастнуудынхаа үйл ажиллагааг дэмжих, тэдний авьяас билиг, арга барил, дэг сургуулийг олон нийтэд таниулан сурталчилах зорилготой юм. Монгол орны мэргэжлийн болон сонирхогч морин хуур урлаачдын бүтээл, эртний болон өнөө цагийн морин хуур хөгжмийн олон төрлөөс дэлгэн үзүүлэхээс гадна морин хууртай холбоотой уран зураг, марк, гэрэл зургийн үзмэрүүдийг энэхүү үзэсгэлэнд тавих гэнэ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж