ТҮЦ машин ашиглалтаас гарахгүй

Хуучирсан мэдээ: 2018.06.27-нд нийтлэгдсэн

ТҮЦ машин ашиглалтаас гарахгүй

ТҮЦ машин ашиглалтаас гарахгүй

 УИХ-аас Улсын бүртгэлийн багц хуулийг шинэчлэн баталсан.  Хуулийн шинэчлэлтээр төрийн үйлчилгээ үзүүлэгч эрх бүхий байгууллагаас иргэдэд хүргэх үйлчилгээг хөнгөвчилж өгсөн. Хуулийн шинэчилсэн найруулга 2018 оны ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Тодруулбал, төрийн үйлчилгээ үзүүлж буй байгууллага нь тухайн иргэнээс шаардагдах лавлагааг авахын тулд зөвхөн хурууны хээг нь уншуулаад болох аж. 

Ингэснээр ТҮЦ машинаас лавлагаа ав гэж шаардахгүй, иргэдийг нааш цааш нь чирэгдэл болгон явуулахгүйгээр шуурхай үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж байгааг албаны хүмүүс хэлж буй. Энэ асуудлаар УБЕГ-ын Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэгээс тодруулахад “Төрийн үйлчилгээ үзүүлдэг ТҮЦ машин хэвийн ажиллана. Олон нийтийн сүлжээгээр гараад байгаа ТҮЦ машин ашиглахгүй гэдэг нь ташаа мэдээлэл” гэв.

Төрийн үйлчилгээ үзүүлж буй эрх бүхий байгууллага нь тухайн иргэнээс шаардагдах лавлагааг гаргахдаа ‘Хур’ системийг ашиглах юм байна. Энэхүү систем нэвтэрснээр хурууны хээгээр бүх бичиг баримтаа авдаг болох гэнэ. Жишээ нь цалингийн зээл авахдаа бүрдүүлдэг материал хоёр дахин буурна гэсэн тооцоог албаны байгууллагаас гаргажээ. Дашрамд, хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс гадаад паспортыг 10 жилийн хугацаатай олгох юм байна.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж