Дэлхийн хошой аварга Аргентиний хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч Диего Марадона өчигдөр оройны Нигер-Аргентины тоглолтын сүүлийн шүгэл дуугарах мөчид ухаан алдаж эмнэлэгт хүргэгдсэн талаар эх сурвалжууд мэдээлжээ. Хэт их сэтгэл хөдлөлийн улмаас түүний бие ачааллаа даалгүй даралт нь ихэссэн байх магадлалтай бөгөөд ноцтой аюулгүй гэжээ.
Марадона өчигдрийн тоглолтод сэтгэл нь маш их хөдөлсөн харагдаж байсан юм. Тэрбээр Санкт Петербург цэнгэлдэх хүрээлэнгийн VIP хэсгээс үзэж байсан ажээ. Тоглолтын үндсэн цаг дуусахад 4 минут үлдээд байхад Аргентиний хамгаалагч Маркос Рохо гоол оруулсаны дараа Марадона дунд хуруугаа гозойлгосон нь камерын дуранд өртсөн юм.
Санкт-Петербург хотын цэнгэлдэхэд болсон тоглолт Аргентиний шигшээ багийн ялалтаар өндөрлөсөн юм.