Хэнтийн нөхөн сонгууль аравдугаар сарын 7-нд болно

Хуучирсан мэдээ: 2018.06.27-нд нийтлэгдсэн

Хэнтийн нөхөн сонгууль аравдугаар сарын 7-нд болно

Хэнтийн нөхөн сонгууль аравдугаар сарын 7-нд болно

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ хүлээж авсантай холбогдуулан тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх ёстой байсан. Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан УИХ-ын 45-р тогтоол хүчинтэй болсон ч тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах эсэхэд хуулийн ойлгомжгүй байдал үүссэн учраас энэ асуудлыг хэлэлцэхийг хойшлуулсан юм.

Үүний дараа байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, саналаа Төсвийн зарлагын дэд хороонд хүргүүлэхээр болов.

Мөн тус байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээсээ түдгэлзсэнтэй холбогдуулан нөхөн сонгуулийн тов зарлах асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг 42-р тойрогт нөхөн сонгууль товлон зарлах хугацааг аравдугаар сарын 7-ний өдөр товлохоор тогтоолын төсөлд тусгажээ. УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгуулийг товлон зарлах, сонгуульд хэрэглэх техник хэрэгсэл, сонгууль зохион байгуулах зэргийг тусгасан тогтоолын төслүүдийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Ингээд нөхөн сонгуулийн товыг аравдугаар сарын 7-нд зохион байгуулах асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр боллоо. Нөхөн сонгуулийн төсвийн зардлын хэмжээг 228,9 сая төгрөгөөр тогтоож, Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тусгажээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж